Нэгдсэн хураангуй
Монгол улсын Үндсэн хуульд “шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг” иргэний үндсэн эрх хэмээгээдхүнийг шашин шүтлэгийн байдлаар нь ялгаварлан гадуурхахыг хориглосон ба төр, шашны үйл ажиллагаа тусдаа байх ёстойг заасан. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулиар шашны байгууллагууд төрийн байгууллагад бүртгүүлэх шаардлагатай бөгөөд шаардагдах бичиг баримтыгдэлгэрэнгүй хуульчилсан ч хэрэгжилттэй холбоотой нарийвчилсан журмыг орон нутгийн эрх баригчдын мэдэлд үлдээсэн. Шашин шүтэх, эс шүтэх эрхийг хэрэгжүүлэхэд саад учруулахыг хуулиар хориглосон ч шашинд элсүүлэх зохицуулалт хязгаарлагдмал. Шашны байгууллага засгийн газрын болон улс төрийн үйл ажиллагаанд оролцох, төрийн харьяалал бүхий сургууль, байгууллагад шашны сургалт, цугларалт зохион байгуулах, мөнхүүхдийн хүсэл зоригийн эсрэг шашны үйл ажиллагаанд татан оролцуулах зэрэг нь хуулиар хориотой. Аймгуудын бүртгэлийн журам харилцан адилгүй байх, бүртгэлийн үйл ажиллагаа тодорхойгүй байх, ажилтнууд нь ойр ойрхон солигдох, эсвэл шашны бүлгийн салбар бүрийг тусад нь бүртгүүлэх шаардлага зэргээс болж бүртгүүлэхэд хүндрэл бэрхшээлтэй тулгарч буй талаар зарим шашны бүлэг мэдээлсэн. Засгийн газар бүртгэлийн асуудал зэргийг зохицуулсан шашин шүтэх эрх чөлөөний талаарх хуулийг шинээр боловсруулсан ба үүнд олон нийтийн саналыг авсан. Зарим орон нутгийн удирдлага олон жил шашны байгууллагыг шинээр бүртгэхгүй байгаа мэдээлэл байна. Нэгэн христийн байгууллагын хэлснээр нийслэлийн захиргааны нэг ажилтан хэт олон христийн байгууллага бүртгүүлсэн байгаа гэсэн шалтгаанаар тэдний байгууллагыг бүртгэхээс татгалзсан байв. Шашны үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэй гадаадын иргэн шашны виз авах ёстой ба виз авахад хүндрэлтэй байдаг талаар зарим бүлэг мэдээлсэн. 7-р сард Вашингтон хотод болсон “Шашны эрх чөлөөг дэмжих сайд нарын хурал”-д оролцсоныхоо дараа гадаад харилцааны сайд шашны эрх чөлөөний асуудал хариуцсан тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайдын орон тоог бий болгосон.
Христ, мусульман шашинтнууд болон бусад шашны цөөнхийг нийгмийн сүлжээгээр дарамталсан талаар мэдээлэл ирж байв. Жишээлбэл, нэгэн христийн сүмийн адис хүртээх ёслолын зураг Facebook дээр тавигдсан нь олон сөрөг сэтгэгдэл хүлээж авчээ.
АНУ-ын засгийн газрын ажилтнууд шашны эрх чөлөөний асуудлаар, тэр дундаа шашны байгууллагуудад тулгардаг виз, бүртгэлтэй холбоотой хүндрэлийн талаар Ерөнхийлөгчийн тамгын газар, Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын их хурал (УИХ),аймгийн удирдлага, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал (НИТХ)зэрэг өндөртүвшний албаны хүмүүстэй уулзаж ярилцсан. 7-р сард АНУ-ын Олон улсын шашны эрх чөлөөний асуудал хариуцсан тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд Гадаад харилцааны сайд Дамдины Цогтбаатартай уулзаж, шашны эрх чөлөөний хуулийг сайжруулах явдлыг дэмжсэн. 10-р сард тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд шинээр томилогдсон Монгол Улсын тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайдтай уулзаж, хамтын ажиллагааны боломжийн талаар ярилцсан. Элчин сайдын яамны ажилтнуудшашны тэргүүнүүдтэй тогтмол уулзаж, шашны эрх чөлөөний асуудлаар ярилцдаг.Олон улсын шашны эрх чөлөөний өдөрт зориулан хэд хэдэн шашнызалуу төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг Элчин сайдын яам 1-р сард зохион байгуулсан ба шашин хоорондын яриа хэлэлцээг нэмэгдүүлэх, өөр шашин, шашингүйн үзлийг хүлцэх талаар чөлөөт ярилцлага өрнүүлсэн. 10-р сард Элчин сайдын яам будда, христ, бөө, мусульман зэрэг шашны удирдагчидтай дугуй ширээний уулзалт хийж, шашны эрх чөлөөг хэрхэн хүндэтгэх, шашин хоорондын харилцааг хэрхэн бий болгох талаар ярилцсан. Элчин сайдын яам мөн шашны эрх чөлөөг нийгмийн сүлжээгээр дэмжсэн.
I хэсэг. Шашны хүн ам зүй
АНУ-ын Засгийн газрын тооцоолсноор Монгол улсын нийт хүн ам 3.1сая (2018 оны 7-р сарын байдлаар). Хамгийн сүүлийн хүн амын нэгдсэн тооллого 2010 онд хийгдсэн бөгөөд 15-аас дээш насны хүн амын 53 хувь өөрсдийгөө буддын шашинтан гэж тодорхойлсон бол 3 хувь нь мусульман, 2.9 хувь нь бөө, 2.1 хувь нь христийн шашинтан гэжээ. 38.6 хувь нь өөрсдийгөө шашин шүтдэггүй гэж тодорхойлсон байна. Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөхийн хэлснээр, Монголын буддистуудын ихэнх нь Махаяана урсгалыг шүтдэг. Олон хүн бөөгийн шашны зан үйлийг өөр шашинтай, тухайлбал буддын шашинтай хослуулж хийдэг. Христийн шашинтнуудындийлэнх нь протестантурсгалынхан ба үлдсэн нь Есүс Христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм, Роман католик, Ёховагийн гэрчүүдболон Оросын үнэн алдартны шашны урсгалынхан болно.Монголын Бахайн нийгэмлэг, Дэлхийн энх тайван, эв нэгдлийн төлөөх гэр бүлийн холбоо (Эв нэгдлийн сүм)гэх зэрэг шашны бүлгүүд мөн бий.
Монгол улсын баруун хойно амьдардаг казахуудын ихэнх нь мусульман шашинтан болно.
II хэсэг. Шашны эрх чөлөөнд хандах засгийн газрын байр суурь
Хууль, эрх зүйн хүрээ
Үндсэн хуульд заасан иргэний үндсэн эрх, эрх чөлөөний нэг бол “шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө”юм. Шашин шүтлэгээс нь болж хүнийг ялгаварлан гадуурхахыг Үндсэн хуулиар хориглосон бөгөөд төрийн байгууллага шашны, сүм хийд улс төрийн үйл ажиллагаа эрхлэн явуулж болохгүй гэж заасан. Мөн Үндсэн хуульд “Төр, сүм хийдийн хоорондын харилцааг хуулиар зохицуулна” гэдгийг тодотгосон байдаг. Үндсэн хуулинд зааснаар, хүн эрхээ эдлэхдээ улсын аюулгүй байдал, бусдын эрх чөлөөнд халдаж болохгүй ба нийгмийн хэв журмыг эвдэж болохгүй. Мөн Үндсэн хуулинд “Төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ” гэсэн байдаг. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд “Төрөөс Монголын ард түмний эв нэгдэл, соёл иргэншлийн түүхэн уламжлалаа эрхэмлэхийн үүднээс Монгол Улс дахь буддын шашны зонхилох байр суурийг хүндэтгэн үзнэ. Энэ нь иргэд бусад шашин шүтэхэд саад болохгүй” гэж заасан.
Эрүүгийн хуулинд зааснаар, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, шашны байгууллагын үйл ажиллагаа, эсхүл шашны зан үйл үйлдэхэд саад учруулсан бол хувь хүнийг 450,000 – 2,700,000 төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-6сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.Хэрвээ шашны байгууллага, номлогч, лам, имам, бөө зэрэгшашны төлөөлөгч өөрийн шашны үзэл номлолоо бусдад хүчээр тулгасан, шахалт үзүүлсэн, хууран мэхэлж татан оруулсан, эсхүл шашны харгис үзэл номлолыг сурталчилсан бол450,000-5,400,000төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Зөрчлийн тухай хуулинд зааснаар, хүүхдийн хүсэл зоригийн эсрэг шашны үйл ажиллагаанд татан оролцуулсан бол хүнийг 100,000төгрөгөөр, хуулийн этгээдийг 1,000,000төгрөгөөр торгоно.Иргэнийшашин шүтлэгийн байдлыг уг хүн өөрөө хүссэнээс бусад тохиолдолд албан баримт бичигт тусгасан, эсхүл хуульд зааснаас бусад тохиолдолд сүм хийдийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон бол хүнийг100,000төгрөгөөр, хуулийн этгээдийг 1,000,000төгрөгөөр торгоно.Шашны байгууллагатөрийн байгууллагын үүргийг эрхлэн гүйцэтгэсэн, улс төрийн үйл ажиллагаа явуулсан, эсхүл түүнд оролцсон, эсхүл санхүүжүүлсэн бол хүнийг 150,000төгрөгөөр, хуулийн этгээдийг 1,500,000төгрөгөөр торгоно.Төрийн харьяалал бүхий сургууль, байгууллагад шашны сургалт, цугларалт зохион байгуулсан бол хүнийг 300,000төгрөгөөр, хуулийн этгээдийг 3,000,000төгрөгөөр торгоно.
Төр, сүм хийдийн харилцааны хуулинд шашны үзэл номлолыг “хүчээр тулгах, шахалт үзүүлэх, эд мөнгөөр татах, хууран мэхлэх, тэдний эрүүл мэнд, ёс суртахуунд хохирол учруулах, санаа сэтгэлийг үймүүлэхзамаар”дэлгэрүүлэхийгхориглодог. Мөн шашинд татан оруулахын тулд бэлэг сэлт ашиглахыг хориглодог.Хүүхдийн эрхийн тухай хуулинд хүүхэд шашин шүтэх, эс шүтэх эрхтэй гэж заасан.
Уг хуулиар шашны байгууллагаМонголын ард түмний уламжлал, зан заншилд харшлах болон хүмүүнлэг бус үйл ажиллагаа явуулахыг хориглодог.
Шашны бүлгүүд хууль ёсны үйл ажиллагаа явуулахын тулд орон нутаг, аймгийн эрх бүхий байгууллага болон Улсын бүртгэлийнерөнхий газарт (УБЕГ) бүртгүүлдэг. Дотоодын хууль тогтоомжид шашны байгууллагын бүртгэлийн журамтай холбоотой нарийвчилсан заалт бараг тусгаагүй, бүртгэлийн хүчинтэй хугацааг хэрхэн тогтоохыг заагаагүй баорон нутгийн эрх баригчид өөрсдөө журам боловсруулах эрх мэдэлтэй байдаг. Бүртгэлээ сунгуулахдаашашны байгууллагууд (ихэнх тохиолдолд жил бүр) орон нутаг болон улсынтүвшнийтөрийн олон байгууллагадхандахёстой байдаг.
Шашны байгууллагабүртгүүлэхдээдараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө. Үүнд: бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, шашны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосон иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ) эсвэлбусад орон нутгийн удирдлагын албан бичиг, шашны байгууллагын товч танилцуулга, дүрэм, үүсгэн байгуулах баримт бичиг, тэргүүлэгчдийн жагсаалт, санхүүгийн мэдээлэл, өмч хөрөнгийн мэдүүлэг (үүнд үл хөдлөх хөрөнгө мөн орно), лизинг эсвэлтүрээсийн гэрээ, шашны үйл ажиллагаа явуулах сонирхолтой хувь хүний товч намтар болон сүсэгтэн олны тоо зэрэг болно. Албан ёсоор бүртгэсэн ИТХ-ын тогтоолыг УБЕГ-т өгч, улсын бүртгэлийн гэрчилгээ авдаг.
Шашны байгууллага бүртгэлээ сунгуулахын тулд орон нутгийн засаг захиргаанаас тодорхойлолт авах шаардлагатай. Үүний дараа уг тодорхойлолтыг бусад бичиг баримтын хамтаар НИТХ юм уу харьяалагдах аймгийн ИТХ-д өгдөг. ХолбогдохИТХ-аас тухайн шашны байгууллагыг цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн тогтоол батлах ба уг шашны байгууллага тус тогтоолын хуулбарыг УБЕГрууявуулдаг. Үүний дараа УБЕГ тухайн шашны байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувийн ар талд шинэ хүчинтэй хугацааг оруулдаг.
Төрийн харьяаллын болон хувийн сургуулиуд дунд сургуулийн стандарт хөтөлбөрийг заахад зориулж улсаас санхүүжилт авах эрхтэй. Хариншашны хөтөлбөр заахад зориулж тэдэнд улсаас хөрөнгө гаргахыг хуулиар хориглосон.Боловсролын тухай хуульднийгэм, иргэний эрх ашиг, эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөө бүхий шашны чиглэлийнсургалт, шашны зан үйл, бусад үйл ажиллагаагулсын санхүүжилтээр зохион байгуулахыг хориглоно. Боловсролын байгууллагад шашны сургалт явуулахгүй байх дээрххоригийг зөрчсөн тохиолдолд дүүрэг болон орон нутгийн ИТХуг шашны байгууллагын бүртгэлийн сунгалт хийлгэх хүсэлтийг татгалзах эрхтэй.
Монгол улсын иргэний цэргийн үүрэг болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын хуульд зааснаар 18-25 насны Монгол Улсын эрэгтэйиргэднэг жилийн хугацаатай цэргийн жинхэнэ алба хаах ёстой. Шашиншүтлэг, итгэл үнэмшлээрээ цэргийн алба хаахаас татгалзсан тохиолдолд цэргийн албыг дүйцүүлэн хаахтай холбоотой заалт байдаг. Үүнд гамшгаас хамгаалах, хил хамгаалалтад туслах, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцох, эсхүл нэг цэрэгт жилд зарцуулах зардалтай тэнцэх хэмжээний мөнгөн төлбөрийн хэлбэрээр дүйцүүлэн хаах зэрэг орно.
Хөдөлмөрийн хуулийн дагуугадаадын бүх байгууллага(үүнд шашны байгууллага мөн орно) нэг гадаад ажилтантутмын тоогоор тодорхой тооны монгол хүн авч ажиллуулах заалттай. Тухайнжилд гадаадаас ажиллах хүчин авах квотод нэр дурдагдаагүй салбарууд (үүнд ихэнх шашны бүлэг багтана) нийт ажилтныхаа95 хувьд нь монгол хүн ажиллуулах ёстой. Хориос доош монгол ажилтантай, квотод нэр нь дурдагдаагүйшашны бүлгүүдэдгадаадын нэг ажилтан ажиллуулахыг зөвшөөрдөг.
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулинд тус улсын үндэсний зан заншилд хохирол учруулж болох “хүмүүнлэг бус” шашны урсгал сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, шүтэхийг хориглодог. Энэ заалтын дагуу ямар нэгхувь хүн, албан байгууллага торгуулсан гэх мэдээ ирээгүй. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд мөн дотоод, гадаадын шашны байгууллагыг “хүмүүнлэг бус” буюу үндэсний соёл заншилд сөрөг нөлөөтэй үйл ажиллагаа явуулахыг хориглосон төстэй заалт байдаг.
Шашны үйл ажиллагаа явуулах гэж байгаа гадаадын иргэд шашны виз хүсэх ёстойагаадтус улсын үндэсний зан заншилд хохирол учруулж болох хүмүүнлэг бус шашны урсгалыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлахыг хориглодог.Гагцхүү бүртгэлтэй шашны байгууллага шашны визээр гадаад иргэнурих эрхтэй. Бусад төрлийн визээр ирсэн гадаадын иргэд шашныг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаа явуулах хориотой (хувь хүний шашин шүтэхийг зөвшөөрнө). Хуульд зааснаар,“ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан” бол тус улсаас албадан гаргах үндэслэл болно.
Монгол улс нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын гэрээний гишүүн орон юм.
Засгийн газрын үйл ажиллагаа
Бүртгэл болон сунгалттайхолбоотой журамулсын хэмжээнд харилцан адилгүй байсан бөгөөд орон нутгийн захиргааны ажилтнуудын ажлын арга барилаасихээхэн хамаарч байсан.Зарим шашны бүлэг төрийн байгууллага холбогдох дүрэм журмыг өөр өөрөөрхэрэглэхээсгадна журмаа ойр ойрхон, урьдчилан мэдэгдэлгүйгээр сольдог гэж хэлжээ. Зарим тохиолдолд бүртгэлийн болон сунгалтын үйл ажиллагаанд албаныхан өөрийн үзэмжээр хандах нь байдаг ба татгалзсан хариу авсан тохиолдолд давж заалдах тогтолцоо байдаггүйг зарим бүлгийнхэн хэлж байна.
Бүртгүүлэх ажиллагаахэдэн долоо хоногоос авахуулаад хэдэнжилхүртэлсунжирдаг ньзарим христийн шашны бүлгийг бүртгүүлэх хүсэлгүй болгодог.Мөн шашны үйл ажиллагаа явуулах зориулалтын байргүй гэх зэрэг тодорхой шаардлагыг хангаж чадахгүйгээсээ, мөн бүртгэл хариуцсан ажитан солигдсон зэргээс болоод зарим шашны бүлэг бүртгүүлэхийг зорьдоггүй.
Засгийн газар шашны байгууллагын бүртгэл болон сунгалтын үйл явцаар дамжуулжтэдний үйл ажиллагаа, сүм хийдийн болон гадаадаас ирсэн санваартны тоо, шашны үйл ажиллагаа явуулж байгаа гадаад иргэн, Монгол иргэний тоон харьцаанд хяналт тавьдаг гэж НИТХ-ын албаны хүмүүс хэлж байв. Анх удаа бүртгүүлж буй болон сунгалт хийлгэх өргөдөлөгсний дараа шалгалтын баг өргөдөл гаргасан байгууллага дээр очиж, шаардлага хангаж буй эсэхийг газар дээр нь шалгадаг. Энэ багт цагдаа, тагнуул, мэргэжлийн хяналт гэх мэт засгийн газрын агентлагуудын төлөөлөл ордог. Анх удаа бүртгүүлж буй болон сунгалт хийлгэхөргөдөлд “татгалзсан”хариу өгдөгнь угтаа татгалзсан биш харин шийдвэрийг хойшлуулсан гэсэн үг ба шалтгаан нь янз бүр. Жишээ нь: үүнд бичиг баримт дутуу, үйл ажиллагаа явуулах газрын нөхцөл байдал муу, боловсролын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй атал Англи хэлний сургалт явуулах, эсвэл санхүүгийн асуудал (тухайлбал, үл хөдлөх хөрөнгийн татвар төлөөгүй, гаднаас орж ирсэн орлогоо мэдүүлээгүй гэх мэт)орно.Ийм тохиолдолдтэд шаардлага хангаагүй шашны байгууллагуудадтухайн зөрчлөө арилгах арга заавар өгдөг ба дарааньахин өргөдлөө өгөхболомжтой.
2016 онд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хийсэн шалгалтаас харвал, улсын хэмжээнд 848 шашны байгууллага (54.2% нь христ, 34.6% нь будда, 5.1% нь мусульман, 6% нь бусад шашны байгууллага)үйл ажиллагаа явуулж буйн 352 нь албан ёсны бүртгэлгүй үйл ажиллагаа явуулж байна. НИТХ-ын албан тушаалтны мэдээлснээр, 2018 оны 10-р сарын байдлаар 306 бүртгэлтэй шашны байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа ажээ.
НИТХсунгалтыг голдуу 1 жилээр өгдөг ба зарим орон нутгийн ИТХ 2-3 жилээр сунгах явдал байдаг. НИТХ-ын ажилтны хэлж буйгаар христийн шашны байгууллагууд шинээр бүртгүүлэх, бүртгэл сунгуулах өргөдлийн ихэнхийг эзэлдэг, тиймдээ ч бүртгэл нь цуцлагдсан, түдгэлзүүлсэн байгууллагын ихэнх нь христийн шашны байгууллагууд байдаг ажээ. Нэгэн христийн шашны байгууллага НИТХ-ын ажилтан хэт олон христийн шашны байгууллага байгаа учир тэднийхийг бүртгэхээс татгалзсан гэж хэлсэн тухай мэдээлсэн.
НИТХ болон орон нутгийн ИТХ сүм хийдүүдийг дороо салбартай байхыгхүлээн зөвшөөрдөггүй,харин сүм хийд нэг бүрийг тусдаа бүртгүүлэхийг шаарддагхэвээр байгаа. Нэг сүмийн салбар сүмүүд тусдаа бүртгүүлэх талаар хуулинд тодорхой заагаагүй ба хэдийгээр сүмүүд нь тус тусдаа бүртгүүлж чаддаг ч дээрээ нэг захиргаанд харьяалагддаг салбар сүмтэй шашны бүлгүүдэд хүндрэлтэй хэвээр байгааг христийн өөр өөр урсгалын тэргүүнүүд хэлж байна.
Хэдийгээр орон нутгийн татварын байцаагчид, цагдаагийнхан болон бусад эрх бүхий байгууллагаас байн байн шалгалт хийдэг ч бүртгэлгүй шашны байгууллагууд бодит байдал дээр үйл ажиллагаа явуулах боломжтой байдаг.Энэхүү бүртгэлгүй үйл ажиллагаа явуулж буй байдал нь байгууллагыг нь мөрдөн шалгах, хууль зөрчсөн асуудалд оруулж мэдэх эрсдэлтэй байгаад зарим шашны тэргүүнүүд түгшиж байгаагаа илэрхийлсэн. Бөөгийн шашны тэргүүнүүд хэлэхдээ шашны байгууллага зөвшөөрөгдсөн байранд үйл ажиллагаа явуулах хуулийн шаардлага нь тэдний байгаль дэлхийтэй харьцаж хийдэг зан үйлд нь хязгаарлалт болж байна гэж байв. Өмнөх жилийн тайланг бодвол энэ тайлангийн хугацаанд христийн шашны сүсэгтнүүд дээрх шаардлагаас болж гэртээ номлол үйлдэх боломжгүй болсон талаар мэдээлэл ирээгүй. Бүртгэлгүй сүмүүд өөрсдийгөө хуулийн этгээд болохыг нотолсон албан ёсны бичиг баримтгүйн улмаас газар эзэмших, түрээслэх, татварын тайлан өгөхболомжгүй, эсвэлалбан ёсоор төрийн байгууллагатай харьцах боломжгүй юм. Бүртгэлгүй сүмийн гишүүд сүмийнхээ хэрэгцээнд зориулж хувиараа хөрөнгө эзэмших юм уу түрээслэн үйл ажиллагаа явуулах байдал хэвээр байна.
Улаанбаатар хот дахь христийн шашны байгууллагууд НИТХ шашны байгууллага бүртгэх журмандаа өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа гэж мэдэгдсэний улмаас бүртгэлийн үйл ажиллагаанд хүндрэл учирсан талаар мэдэгдсэн. Өөр нэгэн христийн шашны байгууллага тодорхойгүй шалтгаанаар Төв, Хэнтий, Баян-Өлгийаймгуудад бүртгэл болон сунгалтаа хийлгэж чадахгүй удаж байгаа талаар мэдэгдсэн байна. Гэхдээ бүртгэлгүй христийн сүмүүд үйл ажиллагаа явуулж байгаа.
НИТХ6-р сард Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх Ёховагийн гэрчүүдийн шашны нийгэмлэгийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн 2017 оны шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. НИТХ 2017 онд үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулж болзошгүй номлол явуулж байна гэсэн шалтгаанаар Ёховагийн гэрчүүдийн шашны нийгэмлэгийн бүртгэлийг цуцалсныг уг байгууллага эсэргүүцэж шүүхэд хандсан байсан юм. Оны эцсийн байдлаар Ёховагийн гэрчүүдийн Налайх дүүрэгт үүсгэн байгуулсан өөр нэг хуулийн этгээд Ариун Библийн Сайн Мэдээг Тунхаглагчид(АБСМТ)байгууллага НИТХ-д бүртгэлээ сунгуулахаар хүлээж байсан. НИТХ уг байгууллагын зөвшөөрлийг мөн л үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулж болзошгүй байна гэсэн шалтгаанаар цуцалсан байсан. Шийдвэрийг АБСМТ эсэргүүцсэн бөгөөд шүүх хурал дээр НИТХ цуцалсан шалтгаанаа нотлох хангалттай баримт өгөөгүйн улмаас шийдвэр нэхэмжлэгчийн талд гарсан боловч бүртгэл нь саатсан хэвээр байгаа.
Оны эцсийн байдлаар засгийн газар шашин шүтэх эрх чөлөөний тухай хуулийн төслийг боловсруулж байсан. Хуулийн үзэл баримтлалд дурдсанаар шашны
байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналт, бүртгэл, зөвшөөрлийн тогтолцоо,
хариуцлага тооцох механизмыг тодорхой болгохзорилготой гэсэн байна. 10- сард засгийн газар хуулийн төсөлтэй холбогдуулж олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулсан ба олон нийтээс санал авах хугацааны туршид төсөлд ирүүлсэн саналуудыг авч байсан. Дээр дурдсан олон нийтийн хэлэлцүүлгийн үеэр хуулийн төсөл дэх улсын хэмжээнд бүртгэлийн асуудлыг хариуцах Шашны зөвлөлийн бүрэлдэхүүнтэй холбоотой заалтын талаар шашны бүлгүүд санаа зовниж буйгаа илэрхийлж байсан.
10-р сард болсон будда, христ, бөө, мусульман шашны тэргүүнүүдтэй хийсэн дугуй ширээний уулзалтын үеэр тэд шашин шүтэх эрх чөлөөнд тулгарч буй гол бэрхшээлүүд нь бүртгэлийн журамтай холбоотой тэгш биш хэрэгжилт болон шашны виз авахад учирч буй хүндрэл гэдгийг хэлж байв.
Зарим аймаг, орон нутагт эрх баригчид “тархийг нь угаана” гэсэн болгоомжлолын үүднээс сүмийн үйл ажиллагаанд насанд хүрээгүй хүүхдүүд оролцохыг хориглодогбайдал хэвээр байгаа. 16 нас хүрээгүй хүүхдүүд эцэг эхийн бичгээр өгсөн зөвшөөрөл дээр үндэслэн сүмийн үйл ажиллагаандоролцох журам бий. Сүмийн захиргаа уг зөвшөөрлийг хадгалдаг ба шаардсан үед албан тушаалтанд үзүүлдэг.
Хууль журмын дагуу шашны бaйгууллагадтатвар, харьяатыналба, орон нутгийн захиргаа, тагнуул болон бусад агентлагаас үе үе шалгалт ирдэг хэвээр. Дугуй ширээний уулзалтын үеэр будда, христ, бөө, мусульман шашны тэргүүнүүд хэлэхдээ иймэрхүү шалгалтууд 1-2 жилийн давтамжтай ирдэг бөгөөд зарим нэг нь бол бүртгэлээ сунгуулах өргөдөл өгсөнтэй холбоотойгоор ирдэг гэж байв. Энгийн бизнесийн байгууллагууд ч мөн ийм төрлийн шалгалтанд ордог. Зарим шашныбүлгийнхэн ийм шалгалтирэх нь дарамттай байсан гэж мэдэгдэж байсан.
Төр засгийн тэргүүнүүд уламжлал ёсоор Цагаан сарын баяраар буддын шашны тэргүүнүүдтэй золгосон.
Зарим гадаадын иргэн шашны виз авахад хүндрэлтэй тулгарч байгаа хэвээр байна. Ихэнх шашны байгууллагууд нийт ажилтныхаа 95 хувьд нь Монгол иргэдийг авч ажиллуулах ёстой байдаг ба квотод хүрэх хангалттай тооны Монгол хүмүүсийг ажиллуулах санхүүгийн боломжгүй байгууллагууд нь шашны визээр нэмж хүн урих эрхгүй. Христийн шашны бүлгүүдийн мэдээлснээр тус улсад ирж буй шашин түгээгч нар гол төлөв шашны бус ажлаар, өөр төрлийн визээр ирдэг (оюутны, ажил хэргийн гэх мэт). Ингэснээр тэдний оролцож болох шашны үйл ажиллагааны хүрээ ихээхэн хязгаарлагддаг бөгөөд тэд хуулийн хүрээнд юу хийж болох вэ гэдэг нь өөр өөрөөр тайлбарлагддаг тул албадан буцаагдах магадлал өндөр болдог. Шашны визийн хүчинтэй хугацаа нь ажилладаг шашны байгууллагынх нь бүртгэлийн хугацаатай адил байдаг тул энэ нь визний бас нэгэн хүндрэл болдгийг зарим христийн шашны бүлэг хэлж байв. Шашны байгууллагынх нь бүртгэл зөвшөөрөгдөх, эсхүл бүртгэл нь сунгагдахаас нааш гадаадын иргэд шашны визээ авах болон сунгуулах боломжгүй юм. Визийн хүчинтэй хугацаа нь уригч байгууллагын бүртгэлийн хугацаатай ижил бөгөөд тэр хугацаанаас хэтэрч болдоггүй.
Төр засгийн зүгээс шашин, түүх, соёлын чухал төвүүд гэж үзсэн Буддын шашны газруудыг сэргээн засварлахад зориулж санхүүжилт хуваарилсан. Төрөөсбусад шашны бүлэгт татаас өгсөн тохиолдол гараагүй.
Ерөнхийлөгчийн Шашны бодлогын зөвлөх 10-р сард хэвлэлд өгсөн ярилцлагадаа зарим гадаад орны санхүүжилттэй төрийн бус байгууллагууд хууль зөрчиж шашны үйл ажиллагаа явуулдаг талаар дурдсан. Тэрээр мөн зарим сүмийнхэн бэлэн мөнгө тараах, хоол өгөх зэргээр хүмүүсийг сүмийнхээ гишүүн болгох, хүүхдүүдийг цуглаандаа татан оруулах зэрэг явдал буйд түгшиж байгаагаа илэрхийлсэн.
7-р сард Вашингтон хотод болсон “Шашны эрх чөлөөг дэмжих сайд нарын хурал”-д оролцсоныхоо дараа гадаад харилцааны сайд шашны эрх чөлөөний асуудал хариуцсан тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайдын орон тоог анх удаа бий болгосон.
III хэсэг. Шашны эрх чөлөөнд хандах нийгмийн хандлага
Христийн болон бусад шашны цөөнхийн эсрэг хэвлэл, мэдээлэл ба нийгмийн сүлжээгээр дарамталсан мэдээлэл байна. Жишээ нь, нэгэн христийн сүмийн адис хүртээх ёслолын зураг Facebook дээр тавигдсан нь олон сөрөг сэтгэгдэл хүлээж авсан байна. 1-р сард зохион байгуулсан шашнызалуу төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийн үеэр нэгэн казах мусульман багш ажил олгогч нь түүнийг ажлын байран дээрээ толгойн алчуураа авч байхыг хүссэн гэж байв. Мөн тэр арга хэмжээнд оролцсон католик шашинтай их сургуулийн оюутныг “гадны” шашин шүтдэг болохоор бусад оюутнууд гадуурхдаг талаар ярьсан.
Зарим шашны тэргүүнүүдийн үзэж буйгаар шашны эрх чөлөөнд хандах олон нийтийн хандлага ерөнхийдөө сайжирсан. Жишээ нь, нэгэн шашны цөөнх бүлгийн төлөөлөл хэлэхдээ тухайн шашныхныг “үнэнч шударга, ёс зүйтэй” гэж үздэг учраас ажил олгогч нар тэдний гишүүдийг ажилд авах дуртай байдаг гэж байв. Гэхдээ зарим христийн шашныхан олон нийт христийн шашны нөлөө ихэсч байгаад дургүй байдаг нь хэвээр байгаа гэж хэлж байв.
7-р сард Asianews.it цахим хуудсанд Хятадын Коммунист нам Монгол дахь Төвдийн Гэлүгпа урсгалын тэргүүн Богд Жавзандамба хутагтын хойд дүрийг тодруулах зэрэг явдалд Монголын буддистуудад нөлөөлж, мөн Улаанбаатарын хоёр сүм хийдийн хуваагдлыг дэвэргэдэг гэсэн мэдээлэл гарсан. Буддын томоохон зүтгэлтэн хятадууд монголын буддистуудад нөлөөлдөг гэдэг дүгнэлтийг үгүйсгэсэн.
IV хэсэг. АНУ-ын Засгийн газрын бодлого
АНУ-ын элчин сайд, хэргийг түр хамаарагчболон засгийн газрын бусад албан тушаалтнууд шашны эрх чөлөөний асуудлаар, визтэй холбоотой хууль тогтоомж тэгш бус хэрэгжиж байгаа талаар, мөн шашны бүлгүүдэдучирдаг бүртгэлтэй холбоотой бэрхшээлзэрэг АНУ-ын засгийн газрын зовниж буйасуудлын талаар засгийн газрын албан тушаалтнуудтай орон нутаг, аймаг, улсын түвшиндуулзаж ярилцсан. Хэргийг түр хамаарагчгадаад харилцааны сайдтай хийсэн хэд хэдэн уулзалт дээр шашны эрх чөлөөг хүндэтгэх, ялгаатай байдлыг хүлцэх зэрэг нийгмийн эерэг хандлагын чухлыг хөндөж ярилцсан. Мөн тэрээр 2-р сард Дорнод аймгийн удирдлагуудтай уулзахдаа өмнөх тайланд дурдагдаж байсан тэдний аймагт гарсан бүртгэлтэй холбоотой хүндрэлийн талаар ярилцсан. Хэргийг түр хамаарагчболон элчин сайдын яамны ажилтнууд Ерөнхийлөгчийн тамгын газар,Гадаад харилцааныяам, Хууль зүй, дотоод хэргийн яам, НИТХ, аймгуудын удирдлагуудтай уулзах үеэрээшашны эрх чөлөөг хамгаалах тал дээр хүчин чармайлтаа өргөжүүлж ажиллахыг дэмжиж, төр, шашны бүлгүүд хоорондын харилцан ойлголцлын чухлыг онцлон тэмдэглэж байв.Хэргийг түр хамаарагч шинээр томилогдсон Монгол Улсын шашны эрх чөлөөний асуудал хариуцсан тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайдтай шашны эрх чөлөөний асуудлаар тогтмол уулзаж, түүнийг АНУ-д олон улсын шашны эрх чөлөөний уулзалтуудад оролцох, ажил төрлийн холбоогоо өргөжүүлэхэд нь тусалсан.
7-р сард АНУ-ын олон улсын шашны эрх чөлөөний асуудал хариуцсан тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд гадаад хэргийн сайд Д.Цогтбаатартай уулзаж, шашны эрх чөлөөний талаарх хууль тогтоомжийг сайжруулах явдлыг дэмжсэн. 12-р сард АНУ-ын Төрийн департамент шашны эрх чөлөөний хуулийн төсөлд олон нийтээс санал авах хугацаанд өөрийн саналыг хүргүүлсэн.
Хэргийг түр хамаарагч, элчин сайдын яамны ажилтнуудУлаанбаатар болоод орон нутгийн шашны удирдагчидтай ганцаарчлан болон хамтад нь тогтмолуулзаж, бүртгэл, визтэй холбоотой хүндрэл, шашнаар гадуурхах явдалтай тэмцэх,шашны эрх чөлөөг илүү дэмжих арга замзэрэг асуудлаарсанал солилцож ирсэн. Жишээ нь, шашны эрх чөлөөний хуулийн төсөл дээр шашны тэргүүнүүд нэгдэж, олон нийтийг саналаа нэмэрлэхэд нь дэмжих зэргээр хамтдаа ажиллах боломжийн талаар хэлэлцсэн. 1-р сард Олон улсын шашны эрх чөлөөний өдөрт зориулж элчин сайдын яам шашнызалуу төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Хэлэлцүүлгээр шашин хоорондын яриа, ойлголцлыг нэмэгдүүлэх, өөр шашин, шашингүйн үзлийг хүлцэх талаар чөлөөт ярилцлага өрнүүлсэн. 10-р сард элчин сайдын яам будда, христ, бөө, мусульман зэрэг шашны тэргүүнүүдийг урьж, дугуй ширээний уулзалт хийж, шашны эрх чөлөөг хэрхэн хүндэтгэх, шашин хоорондын харилцан яриаг хэрхэн бий болгох талаар ярилцсан. Мөн 10-р сард АНУ-ын Төрийн департаментийн шашны эрх чөлөөний асуудал хариуцсан албан тушаалтны айчлалыг далимдуулан элчин сайдын яам хүний түгээмэл эрхийн нэг болох шашны эрх чөлөөний чухлыг засгийн газар, шашны тэргүүнүүдтэй уулзаж ярилцахдаа илэрхийлж байв. Элчин сайдын яам мөн шашны эрх чөлөөг нийгмийн сүлжээгээр дэмжсэн. Хэргийг түр хамаарагч 11-р сард шашны эрх чөлөөний асуудал хариуцсан тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайдтай уулзсаныхаа дараа өөрийн Twitterдээрээ Олон улсын шашны эрх чөлөөний өдрийг сурталчилсан.