АНУ Арктикийн зөвлөлийн даргалж ажиллана

Өнөөдөр буюу 2015 оны 4 сарын 24-нд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Канадын Икалуит хотод айлчлан Арктикийн зөвлөл 2015-ын Сайд нарын хуралд оролцож, тус зөвлөлийн даргаар ажиллах АНУ-ын хоёр жилийн үүргийг хүлээн авна.

Энэ үеэр Төрийн нарийн бичгийн дарга Керри “Нэг арктик: Хамтын боломж, сорилт, хариуцлага” буюу 2015-2017 оны АНУ-ын Арктикийн зөвлөлийг даргалах хөтөлбөрийг зөвлөлийн байнгын 6 гишүүн болон Арктикийн гишүүн 7 орнуудад танилцуулна.

АНУ нь дараагийн хоёр жилийн хугацаанд уур амьсгалын өөрчлөлт, Арктикийн тэнгисийн аюулгүй байдлын асуудал, бүсийн эдийн засгийн болон ард иргэдийн аж ахуй нөхцөл байдлыг сайжруулахыг тэргүүнд авч үзэж ажиллана.

Сайдуудын болон бусад уулзалтуудын талаарх хэвлэлийн мэдээллүүдийг Арктикийн зөвлөлийн http://www.arctic-council.org хуудаснаас авна уу.

Төрийн нарийн бичгийн дарга Керриг твиттэр дээр: @JohnKerry,@MarieHarf, @StateDept, болон @USArctic хаягуудаар дагана уу. Мөн Төрийн департаментын Flickr хуудаснаас сүүлийн үеийн зургууд үзнэ үү. Түүний аяллын талаарх мэдээллийг мөн эндээс болон эндээс авах боломжтой.