УЛААНБААТАР ДАХЬ АНУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЕ ШАТЛАЛТАЙ НЭЭГДЭЖ ЭХЭЛЛЭЭ

Хүчин төгөлдөр үйлчилж буй Ерөнхийлөгчийн Зарлигуудын дагуу 2020 оны 09-р сарын 08-ны өдрөөс Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам Америк иргэдийн үйлчилгээ, Цагаачлалын зарим визийн үйлчилгээ болох оюутны (F-1 / M1), солилцооны зорчигчийн (J1), гэрээт хөрөнгө оруулагчдын (E2) ангиллын Цагаачлалын бус визийн үйлчилгээг тус бүр үе шатлалтай нээж байна. ЭСЯ нь байгаа нөөц бололцоо болон тухайн улс орны нөхцөл байдалтай уялдуулан уг үйлчилгээг түргэн хүргэхийг зорьж байгаа хэдий ч удаан хугацаанд зогссон үйлчилгээнд их хэмжээний хүлээлт үүссэний улмаас ярилцлага хүлээх хугацаа сунгагдах магадлалтай. Таны визийн хураамж төлөгдсөн өдрөөс эхлэн нэг жилийн хугацаанд тухайн орондоо ярилцлагын цаг товлоход хүчинтэй байна. Хэрэв танд АНУ руу яаралтай зорчих шалтгаан гарсан ба нэн даруй явах шаардлагатай бол https://www.ustraveldocs.com/mn_mn/mn-niv-expeditedappointment.asp цахим хаягт өгөгдсөн зааварчилгааны дагуу яаралтай цаг товлох хүсэлт гаргах боломжтой.

Ерөнхийлөгчийн Зарлиг 10052 тусгагдсан H1B, H2B, H4, L болон зарим J ангиллын виз мэдүүлэгчид уг зарлигийн үл хамаарах жагсаалтад багтсан гэж үзсэн нөхцөлд цаг товлох хүсэлтээ гаргана уу. Дараах цахим хаягаар орж танилцана уу: https://www.whitehouse.gov/presidential-actions/proclamation-suspending-entry-aliens-present-risk-u-s-labor-market-following-coronavirus-outbreak/