“Найрамдалын Аялгуу – Түншлэлийн 30 жилийн ойд зориулав”

Филаделфийн оркестр

АНУ-ын Элчин сайдын яамны
Олон нийттэй харилцах алба
paspress@usembassy.mn, 7007-6001
2017 оны 5 дугаар сарын 30

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ
ШУУРХАЙ

Филадельфиагийн Сонгодог Найрал Хөгжмийн уран бүтээлчид
2017 оны 6 дугаар сарын 1-4-ний өдрүүдэд
Монгол улс, Улаанбаатар хот

 

АНУ-Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан АНУ-ын Элчин сайдын яам 2017 оны зургадугаар сарын 1-нээс 4-ний өдрүүдэд Монгол улсад зочилж буй Филадельфиагийн сонгодог найрал хөгжмийн уран бүтээлчдийг та бүхэнд танилцуулж байгаадаа таатай байна.

Филадельфиагийн сонгодог найрал хөгжим нь Америкийн Нэгдсэн Улс төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт үзэгч сонсогчдод өвөрмөц аялгуу, уран бүтээлийн өндөр чансаа болон хөгжмийн агуу гайхамшгийг мэдрүүлэх чадамжийг бүтээдгээрээ алдартай дэлхийн шилдэг найрал хөгжмийн нэг юм. Тус найрал хөгжим бүс нутгийн ба үндэсний хэмжээнд соёлын болон олон нийтийн байгууллагуудтай хамтран урлагийн хэлбэр болсон сонгодог хөгжмийг олон нийтэд хүргэх хүртээмж, оролцоог дээшлүүлэхэд байнга анхаарч ажилладаг. Концерт, аялан тоглолт, суурин хөтөлбөр, үзүүлбэр болон бичлэгүүдээрээ дамжуулан Филадельфиагийн сонгодог найрал хөгжим нь Филадельфиа хотын төдийгүй АНУ-ын дэлхийн элч юм.

Айлчлалын хүрээнд Филадельфиагийн сонгодог найрал хөгжмийн гишүүд Монголын мэргэжлийн уран бүтээлчид, хүүхэд залуучууд, урлаг соёлын ертөнцийн манлайлагчид болон олон нийттэй уулзаж, уран бүтээлээ толилуулна. Айлчлалын онцлох үйл явдал нь зургадугаар сарын 3-ны өдрийн 18:30 цагт Улсын Филармонийн концертын танхимд үнэ төлбөргүй тоглох концерт байх болно.

Дараах олон нийтийн арга хэмжээг зохион байгуулна:

  • 6 дугаар сарын 2-ны 15:30 цагт:  Д. Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сан дахь Америкийн Соёл, мэдээллийн төвд Филадельфиагийн сонгодог найрал хөгжмийн Найрал хөгжмийг хөгжүүлэх холбооны Гүйцэтгэх Дэд Ерөнхийлөгч Ноён. Раян Флөр Урлагийн удирдлага сэдвээр лекц уншина.
  • 6 дугаар сарын 3-ны 11:00 цагт:  Хүүхдийн ордонд Филадельфиагийн сонгодог найрал хөгжмийн утсан хөгжмийн дөрвөл “Олон улсын хүүхдийн долоо хоног” концертыг үнэ төлбөргүй тоглоно.
  • 6 дугаар сарын 3-ны 12:00 цагт:  Улсын их дэлгүүрийн өмнөх Битлзийн хөшөөний дэргэд Филадельфиагийн сонгодог найрал хөгжмийн үлээвэр хөгжмийн тавал (квинтет) поп-ап концертыг үнэ төлбөргүй тоглоно.
  • 6 дугаар сарын 3-ны 18:30 цагт:  Улсын филармонийн концертын танхимд Филадельфиагийн сонгодог найрал хөгжмийн уран бүтээлчид “Найрамдалын аялгуу – Түншлэлийн 30 жилийн ойд зориулав” концертыг олон нийтэд үнэ төлбөргүй тоглоно.

Арга хэмжээ болон хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл авахыг хүсвэл АНУ-ын ЭСЯ-ны Фейсбүүк хуудас болон Филадельфиагийн сонгодог найрал хөгжмийн блог хуудсыг дагаарай.

Филадельфиагийн сонгодог найрал хөгжмийн уран бүтээлчид нь МИАТ ХК, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Гадаад харилцааны яам, “Оюу Толгой” ХХК, Хаан банк, Шангри-Ла зочид буудал, Монголын мэргэжлийн хөгжмийн холбоо, Улсын Филармони, Хүүхдийн Ордон болон Монголын Урлагийн Зөвлөлийн түнш, хамтран ажиллагсад болон хувь хүмүүсийн өгөөмөр дэмжлэгийн хүчээр Монгол улсад айлчилж байна. Энэхүү аялан тоглолтыг амжилттай зохион байгуулахад оролцсон бүх хүмүүст Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ-ны зүгээс гүн талархал илэрхийлэхийн сацуу цаашид үргэлжлүүлэн хамтран ажиллахдаа таатай байх болно.

Хэвлэл мэдээллийнхэнд онцлон тэмдэглэх нь: Гадаад харилцааны яам (ГХЯ) зургадугаар сарын 2-ны өдрийн 17:00 цагт хэвлэлийн бага хурал зохион байгуулна. Энэ арга хэмжээнд оролцохыг хүсвэл 51-261963 утсаар ГХЯ-тай холбоо барин шаардлагатай мэдээллийг өгнө үү. Сонгодог найрал хөгжмийн уран бүтээлчид болон айлчлалтай холбоотой сурвалжлан бичихийг хүссэн аливаа хэвлэл мэдээллийн байгууллага, хувь хүмүүс АНУ-ын ЭСЯ-ны хэвлэл мэдээллийн багтайpaspress@usembassy.mn цахим хаягаар 2017 оны 5 дугаар сарын 31-ний дотор холбоо бариарай.