
1 сарын 17-ны өдөр Улаанбаатар хот дахь хоёр Аксесс хөтөлбөрийн сурагчид хамтарсан спорт арга хэмжээг Тэмүжин спорт комплекс дээр зохион байгууллаа. Эрэгтэйчүүдийн дөрвөн болон эмэгтэйчүүдийн дөрвөн багууд хоорондоо сансан бөмбөгөөр найрсаг тэмцээн зохион байгуулсан ба тэмцээнээр шилдэг баг, шилдэг тоглогчоо шалгаруулжээ.
1 сарын 22-ны өдөр АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албаны (ОНХА) дарга Монгол дахь Америк Их сургуулиар зочлон тус сургууль дээр эхлээд удаагүй байгаа Аксесс хөтөлбөртэй танилцлаа. ОНХА-ны дарга Пол Томас сурагчидтай уулзан тэдний сургалтын ахицтай танилцсан байна.
Аксесс тэтгэлэгт хөтөлбөр нь АНУ-ын Төрийн департаментаас санхүүждэг 2 жилийн Англи хэлний эрчимжүүлсэн сургалт бөгөөд энэхүү сургалт нь хотын захын хорооллын, амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур өрхийн 14-18 насны хүүхдүүдэд зориулагдсан хэлний эрчимжүүлсэн сургалт юм.

Монгол дахь Америк Их Сургууль нь Улаанбаатар дахь Аксесс хөтөлбөрийн шинэхэн хамтрагч ба одоогийн байдлаар Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төвөөс эрхлэн явуулдаг Aксесс хөтөлбөртэй оруулан Улаанбаатар хотод хоёр Aксесс хөтөлбөр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.