ОЛОН ҮНДЭСТНИЙ ЦАГААЧЛАЛЫН ВИЗИЙН 2022 ОНЫ ХӨТӨЛБӨР

Олон үндэстний цагаачлалын визийн (ногоон карт) 2022 оны ээлжит сугалааны бүртгэл 2020 оны 10 сарын 7-ны Лхагва гаригийн АНУ-ын Зүүн эргийн өдрийн цагийн бүсийн (Eastern Daylight Time) (GMT-4) үдийн 12.00 цагаас 2020 оны 11 сарын 10-ны Мягмар гаригийн АНУ-ын Зүүн эргийн стандарт цагийн бүсийн (EST) (GMT-5) үдийн 12.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Та энэ хөтөлбөрт АНУ-ын Төрийн Департаментын dvprogram.state.gov цахим хуудас руу орж электрон хэлбэрээр бүртгүүлнэ үү.

Энэхүү сугалаанд бүртгүүлэхэд ямар ч хураамж төлөхгүй.

Сугалааны зааврыг эндээс үзнэ үү.