ОЛОН ҮНДЭСТНИЙ ЦАГААЧЛАЛЫН ВИЗИЙН 2020 ОНЫ СУГАЛАА

Олон үндэстний цагаачлалын визийн (ногоон карт) 2020 оны ээлжит сугалааны бүртгэл 2018 оны 10 сарын 3-ны Лхагва гаригийн АНУ-ын Зүүн эргийн өдрийн цагийн бүсийн (Eastern Daylight Time) (GMT-4) үдийн 12.00 цагаас 2018 оны 11 сарын 6-ны Мягмар гаригийн АНУ-ын Зүүн эргийн стандарт цагийн бүсийн (EST) (GMT-5) үдийн 12.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Та энэ сугалаанд АНУ-ын Төрийн Департаментын www.dvlottery.state.gov цахим хуудасруу орж электрон хэлбэрээр бүртгүүлнэ үү.

Энэхүү сугалаанд бүртгүүлэхэд ямар ч хураамж төлөхгүй.

Сугалааны зааврыг эндээс үзнэ үү.