2016 оны 6-р сарын 30-нд Улаанбаатарын цагаар 22 цагт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри 2016 оны Хүн наймаалах асуудлын төлөв байдлын тухай тайланг нийтэд танилцуулах гэж байна.
АНУ-ын Хүн худалдах гэмт хэргийн хохирогчийг хамгаалах тухай хуулийн дагуу Хүн наймаалах асуудлын төлөв байдлын тухай тайлан нь хүний наймааны эсрэг АНУ-ын Засгийн газрын дэлхий өнцөг булан бүр дэх үйл ажиллагааг үнэлэн дүгнэдэг.
Арга хэмжээний үеэр Төрийн нарийн бичгийн дарга Керри 2016 оны Хүн наймаалах асуудлын төлөв байдлын тухай тайланд дурьдагдсан, одоо цагийн боолчлолын эсрэг эцэж цуцалгүй тэмцэж өөрчлөлтийг бий болгосон есөн эрэгтэй, есөн эмэгтэй баатруудыг хүндэтгэнэ.
Тус арга хэмжээ нь хэвлэл мэдээлэлд нээлттэй явагдаж, www.state.gov сайтаар шууд цацагдана.
Дэлгэрэнгүй мэдээллийг www.state.gov сайтаас болон твиттэрийн @JTIP_State хаягаас авна уу.