Фулбрайт хөтөлбөрийн 75 жилийн ой

Энэ жил Фулбрайт хөтөлбөрийн 75 жилийн ой тохиож буйтай холбогдуулан 2021 оны турш АНУ-ын Элчин сайдын яамд, Фулбрайт комиссууд, их дээд сургуулиуд болон Фулбрайт хөтөлбөрийн бусад түнш, дэмжигчид дэлхийн өнцөг булан бүрд олон төрлийн арга хэмжээ зохион байгуулан тус ойг тэмдэглэн өнгөрүүллээ. Фулбрайтын хөтөлбөрийн амжилт нь олон улсын түншлэл, хамтын амлалт дээр суурилдаг.

АНУ-ын Засгийн газрын тэргүүлэх олон улсын боловсрол, соёлын солилцооны Фулбрайт хөтөлбөр нь дэлхийн 160 оронд хэрэгждэг ба Фулбрайтеруудын дэлхийн сүлжээ нь АНУ болон түнш орнуудын харилцан ойлголцлыг дэмжиж, хил хязгаар даван мэдлэг мэдээллийг түгээж, дэлхий даяар амьдрал сайжруулсаар байна. Анхны Монгол Фулбрайтын Судлаач эрдэмтэн 1994 онд АНУ-ыг зорьж, анхны Америк Фулбрайтын Оюутан судлаач 2005 онд Монгол Улсад хүрэлцэн ирснээр Фулбрайт хөтөлбөр Монгол Улсад хэрэгжиж эхэлсэн ба түүнээс хойш АНУ-ын Төрийн департаментын санхүүжилттэйгээр хоёр чиглэлийн 400 гаруй солилцоог хэрэгжүүлээд байна. 2009 онд Монгол Улсын Засгийн газрын зүгээс хоёр орны хамтарсан Фулбрайтын Гадаад оюутны хөтөлбөрийг байгуулах хүсэлт гаргаснаар 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдөр талууд санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зуралцаж хамтарсан хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн ба үүнээс хойш нийт 100 гаруй монгол залуу мэргэжилтэн АНУ-д боловсрол, байгалийн шинжлэх ухаан, нийгмийн эрүүл мэнд, уул уурхайн инженерчлэл зэрэг нэн эрэлттэй чиглэлүүдээр АНУ-д суралцсан байна.

Фулбрайтын түншүүд болон нийт Фулбрайтууддаа ойн баярын мэнд хүргэе. Өөрийн Фулбрайтын түүхээ Facebook, Instagram болон Twitter дээр #Fulbright75 хаштагийг ашиглан хуваалцаарай! АНУ болон Монгол Улс нь хүний эрх, ардчилал, сайн засаглал, тусгаар байдал, энх тайван, хөгжил цэцэглэлтийг боловсрол, соёлын солилцоо болон эдгээр хөтөлбөрт хамрагдагчдаараа дамжуулан дэмжих, хамгаалах хамтын ойлголцол, нягт холбоо бүхий түншүүд билээ.

Сарын онцлох төгсөгчид

 

1 дүгээр сар: Нансалмаагийн Эрдэнэхүү

 

 

 

 

 

2 дугаар сар: Мягмарын Мөнхмандах

 

 

 

 

 

3 дугаар сар: Хүрэлийн Нинж-Эрдэнэ

 

 

 

 

 

4 дүгээр сар: Баяраагийн Оюунтөгс

 

 

 

 

 

5 дугаар сар: Эрдэнэбатын Билгүүн

 

 

 

 

 

6 дугаар сар: Бадамгаравын Гантуяа

 

 

 

 

 

7 дугаар сар: Нансалмаагийн Санжааханд

 

 

 

 

 

8 дугаар сар: Намсрайн Мира

 

 

 

 

 

May be an image of 1 person and text

9 дүгээр сар: Гантулгын Түвшинзаяа

 

 

 

 

 

May be an image of one or more people and text

10 дугаар сар: Цэдэвдамбын Оюунгэрэл

 

 

 

 

 

May be an image of 1 person and text

11 дүгээр сар: Магсарын Золбаяр

 

 

 

 

 

12 дугаар сар: Б. Одхой, Б. Хонгорзул, Ж. Сүхбаатар