АНУ-н Элчин сайдын яам хэвлэл мэдээллийн байгууллагуудыг HackUB хакатон буюу шинэ санаа, инноваци бүхий бүтээгдэхүүн гаргах уралдааны ёслолын үйл ажиллагаанд хүрэлцэн ирэхийг урьж байна. Тус ЭСЯ энэхүү хакатонд хамтран эвээн тэтгэгчээр оролцож байгаа бөгөөд уралдаанд мэдээлэл технологи, програм хангамжийн чиглэлээр ажилладаг энтрэпрэнер залуучуудаас бүрдсэн 10 баг оролцож байна. Эдгээр багууд Улаанбаатар хотын төрөл бүрийн үйлчилгээ бизнес явуулдаг газруудын талаархи нэгдсэн мэдээлэл өгөх зориулалт бүхий өөрсдийн бүтээсэн арван шинэ аппликэйшнийг хэвлэл мэдээл, ментор, олон нийтэд дэлгэн танилцуулах юм.
Хаана: Startup Terminal, Их Монгол төв, Их Монгол хороолол, БЗД, Улаанбаатар (Дүнжингаравын баруун талд, Good Price дэлгүүртэй шилэн барилгын 3 давхар)
Хэзээ: 8 дугаар сарын 8-ны Мягмар гарагийн 10 цагт