Хэвлэл Мэдээллийн Зөвлөмж: Грэммийн шагналд нэр дэвшсэн Сэт Глиер ба түүний хамтлаг Монгол улсад айлчилна

ШУУРХАЙ
Хэвлэл мэдээллийн Зөвлөмж
2018 оны 4 дүгээр сарын 2

 

Грэммийн шагналд нэр дэвшсэн Сэт Глиер ба түүний хамтлаг Монгол улсад айлчилна

АНУ-ын Төрийн Департаментын Боловсрол Соёлын товчооны Америк Хөгжим Гадаадад (American Music Abroad) хэмээх соёлын солилцооны хөтөлбөрийн дагуу Грэммийн шагналд нэр дэвшсэн Сэт Глиер ба түүний амьд хөгжмийн гурвал хамтлаг Монгол улсад хүрэлцэн ирж тоглолтоо толилуулах гэж байна. Хамтлаг 2018 оны 4-р сарын 6-наас 8-ны хооронд Улаанбаатар хотноо ажиллаж өөрсдийн тоглолтоос гадна хэлэлцүүлэг, хичээл зэргийг орох ба сэтгүүлчдийг хэвлэлд нээлттэй дараах арга хэмжээнүүдэд хүрэлцэн ирж мэдээ мэдээлэл бэлтгэхийг урьж байна.

4-р сарын 6-ны Баасан гаригт 10:00-12:00 цагийн хооронд
Сэт Глиерийн гурвалын уран бүтээл, амжилтын түүх, ур чадварын тухай Мастер класс, СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн Орчин үеийн хөгжмийн урлагийн тэнхимд (Багш: СУИС-ийн хүндэт профессор, МУГЖ Ч.Насантогтох)

4-р сарын 6-ны Баасан гаригт 15:30-17:00 цагийн хооронд
Сэт Глиерийн гурвал – богино хэмжээний тоглолт болон хэлэлцүүлэг, АНУ-ын Соёл мэдээллийн төв, Д. Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан (оюутан сурагчдад нээлттэй)

4-р сарын 7-ны Бямба гаригт 15:00-19:30 цагийн хооронд
Сэт Глиерийн гурвалын концерт, Улсын Филармонид.  Энэ өдрийн 15:00-17:30 цагийн хооронд тайзны бэлтгэл сургуулилалт нээлттэй хийнэ.  Монгол уран бүтээлчид болох Жонон хамтлаг болон цохиур хөгжимчин Б. Дуулал нартай хамтран бэлтгэл хийж концерт тоглоно.  Бэлтгэл сургуулилтын үеэр ажиглалт сурвалжилга хийж, үйл ажиллагаанд саад бололгүйгээр жижиг хэмжээний ярилцлага авах боломжтой. 17:00-19:30 цагт нийтэд тоглох концертын арга хэмжээг сурвалжлах боломжтой

4-р сарын 8-ны Бямба гаригт 15:00-16:30 цагийн хооронд
Сэт Глиерийн гурвал – богино хэмжээний тоглолт болон хэлэлцүүлэг, Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны дэргэдэх, Хараагүйчүүдийн хөдөлмөр сургалтын үйлдвэрийн Урлагийн танхимд   

Ярилцлага хийх хүсэлт болон бусад лавлах зүйлсийг ЭСЯ-ны Олон нийттэй харилцах албаны paspress@usembassy.mn цахим хаягаар, эсвэл 7007-6045, 7007-6249 дугаарын утсаар хандаж лавлана уу.

Ирж буй хамтлагийн тухайд:
Сэт Глиер нь 1988 онд Массачусетс мужид төрсөн, тэрээр АНУ-ын өнөө үеийн өсөж яваа залуу хөгжмийн зохиолч, дуучин, продюсер болон хөгжимчин.  Сэт амьд хөгжмийн акустик дуугаралтаар уран бүтээлээ туурвидаг бөгөөд орчин үеийн поп хөгжмийн урсгал руу сүүлийн жилүүдэд хувьсан орж байна. Тэрээр жилд 250 орчим бие даасан болоод хамтарсан тоглолтуудыг хийдэг ба нийт бие даасан 7 цомог гаргасан байна.  Түүний “The Next Right Thing” цомог нь 2012 оны Грэммийн шагналд нэр дэвшиж байжээ. Сэт Глиерын дуу хоолой, уран бүтээлийн өнгө аясыг салбарынх нь USA Today гэх мэт шүүмжлэгчид рок попын домог болсон Билли Жоэл, Брюс Спрингстэйн гэх мэт одуудтай зүйрлэдэг.  Тайзнаа тэрээр Пат Матера (Кэйти Перригийн хамтлагийн гитарчин), Кристал Брөүэрсокс (Америкийн Шүтээний 9-р улирлын 2-р байрын ялагч) гэх мэт уран бүтээлчидтэй хамтран дүэт тоглолт хийж, Жэймс Тэйлор (5 удаагийн Грэммийн шагналт, 100 сая рекорд дэлхий дахинаа борлуулсан, рок попын алдартнуудын нэг), Ани Дифранко, Эдвин Миккэйн, Райн Адамс гэх мэт олны танил болсон уран бүтээлчидтэй хамтран тоглолт хийж байсан.

Сэт Глиерын хамтлагийн 2 хөгжимчиний хувьд: Жөүий Нэрнэй нь 62 настай, хараагүй, саксофонч; харин Райн Хоммел нь Сэт Глиерын багын найз, хөгжимчин, дуучин, хөгжмийн зохиолч бөгөөд Сэтийг бага баличаас нь дэмжин хамтран ажилласаар ирсэн анд нөхөр, уран бүтээлч юм.

Тэдний уран бүтээлийг дараах линкээр орж үзэж болно:
https://www.youtube.com/watch?v=wPKezr2xQcs
https://www.youtube.com/watch?v=3jYW5ie76XU
http://amvoices.org/ama/ama-2017-2018/seth-glier-trio/

Америк Хөгжмийг Гадаадад хөтөлбөрийн тухай:
АНУ-ын Төрийн Департаментын Боловсрол соёлын товчоо нь Америкийн дуу хоолойтой хамтран “Америк хөгжмийг гадаадад” (АХГ) хөтөлбөрөөр дамжуулан дэлхийн улс орны үзэгч олонд хүрч ажиллахыг зорьдог билээ. Энэхүү солилцооны хөтөлбөр нь урлаг уран сайхан, дуу хөгжмөөр дамжуулан АНУ-ын эерэг имижийг дэлхийд сурталчлан таниулж, олон орны хүмүүст Америк уран бүтээлчидтэй шууд харилцах боломж олгодгоороо онцлог юм. АХГ хөтөлбөрийн үйл ажиллагаа нь Америк амьд хөгжмийн тоглолтыг тэр болгон үзэх боломж, хүртээмжээр хангагдаад байдаггүй хүүхэд залуучууд болон эмзэг бүлгийн үзэгч олонд анхаарлаа хандуулдаг. Хамтлаг, чуулгын уран бүтээлчид нь нийтэд зориулсан концерт, тухайн улс орны хөгжимчидтэй хамтарсан тоглолт, лекц, үзүүлэх тоглолт, сургалт болон төрөл бүрийн оюутан сурагч, үзэгч олныг оролцуулсан амьд хөгжмийн зохиомж тоглолтыг (jam session) зохион байгуулдаг. АХГ хөтөлбөрийг АНУ-ын Төрийн Департамент санхүүжүүлж, Америк Дуу Хоолой ашгийн бус нийгэмлэг үйл ажиллагааг нь удирдан зохион байгуулдаг.

# # #