Ярилцлагагүй виз мэдүүлэх хөтөлбөр эхэллээ

2021 оны 12 сарын 20-ноос эхлэн цагаачлалын бус визээ шинэчлэх хүсэлтэй виз мэдүүлэгчид Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ-нд биечлэн ярилцлагад оролгүй виз мэдүүлэх боломжтой боллоо. Виз мэдүүлэгчид энэхүү цахим хуудас дээр дурьдсан шаардлагыг хангасан байх хэрэгтэй.

Харин дараах зорилгоор цагаачлалын бус виз олгогдсон тохиолдолд ярилцлагагүй виз мэдүүлэх боломжгүй:

J1 Ажиллаж, аялах зуны хөтөлбөрийн виз;

F1 Өмнө нь богино хугацааны Англи хэл сурах зорилгоор олгосон виз;

F2, H4, R2, K, бүх L ангиллын болон E ангиллын виз.

Виз мэдүүлэгчид визээ шинэчлэхийн тулд АНУ-ын ЭСЯ-нд цаг товлох хэрэгтэй. Ярилцлагагүй виз мэдүүлэх цаг товлолт КОВИД-19 цар тахлын улмаас хязгаарлагдмал байх магадлалтайг анхаарна уу.

Уг хөтөлбөртэй холбоотой асуулт байвал мэдээллийн ажилтантай холбогдоно уу.