ЭЛЧИН САЙД ГАЛТ: Монгол Улсын үндэсний музейнуудын 7 дахь удаагийн жилийн бага хурлын нээлтэнд баяр хүргэж байна.
АНУ-ын Соёлын өвийг хамгаалах элчин сайдын нэрэмжит сангаас санхүүжүүлсэн “Монголын үндэсний музейн сан хөмрөгийг бүртгэн баримтжуулах” төслийн ололт амжилтыг тэмдэглэх хамгийн зөв газар нь энэхүү бага хурал мөн билээ.
Би хэдийгээр өөрийн биеэр оролцох боломжгүй байгаа ч энэ сайхан тохиолдлоор та бүхэнтэй мэндчилж байгаадаа баяртай байна.
Бага хуралд оролцож буй Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны эрхэм зочид, мөн аймгуудын албаны хүмүүст мэнд хүргэе.
“Монголын үндэсний музейн сан хөмрөгийг бүртгэн баримтжуулах” төслийн удирдагч нар болох Америкийн Монгол судлалын төвийн Соёлын өвийн хөтөлбөрийн зохицуулагч, доктор Жулия Кларк, мөн төвийн судлаач хатагтай Сандра Вандервоф болон Монголын үндэсний музейн захирал, доктор Д.Сүхбаатар нарт талархал илэрхийлж байна.
Мөн хамтарсан төслийн багийн бүх гишүүдийн хүчин чармайлтгүйгээр энэ төсөл хэрэгжих боломжгүй байсан учраас шаргуу ажилласан багийн бүх хүмүүст талархал илэрхийлье.
АНУ болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэж буй энэ жил энэхүү хамтарсан төсөл нь бидний бат бэх хамтын ажиллагааны улам тод томруун жишээ болж байна.
“Монголын үндэсний музейн сан хөмрөгийг бүртгэн баримтжуулах” төсөл Монгол Улсад соёлын өвийг хамгаалах ажлыг урагш ахиулсан нэгэн чухал алхам болж байна.
2016 оны 11-р сараас эхлэн төслийн багийнхан Үндэсний түүхийн музейд хадгалагдаж буй Монголын эртний ба шинэ үеийн түүхийг өргөн далайцтай төлөөлөх 58,000 үзмэрийн 40,000 гаруйг нь бүртгэн каталогжуулсан нь үнэхээр гайхалтай амжилт болжээ.
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бүртгэлийн зураасан кодын системийг нэвтрүүлснээр Монголын олон олон үнэт баялгийг хадгалан хамгаалахад Монголын музейнуудын ашиглах аргачлалыг шинэчлэхэд төслийн багийнхан тусалсан байна.
Өнөөдрийн бага хурал дээр тус төслийн сургалт явагдаж, төслийн хүрээнд олж авсан мэдлэг, туршлагыг Монголын бүх музейнуудтэй хуваалцаж байгааг сонсоход нэн тааламжтай байна.
Бага хурал үр бүтээлтэй болохын ерөөл дэвшүүлье!
Баярлалаа.