Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б. Батцэцэгтэй утсаар ярив

2021 оны 4 дүгээр сарын 19

Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен өнөөдөр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б. Батцэцэгтэй ярилцлаа. Тэрээр АНУ-Монголын Стратегийн түншлэлийн хүчин чадлыг дахин нотлов. Монгол Улс Афганистан дахь Шийдвэртэй Дэмжлэг ажиллагаанд оруулж буй хувь нэмрээр үлгэрлэн энх тайван, аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтэд анхаарч буйд Төрийн нарийн бичгийн дарга Гадаад харилцааны сайдад талархал илэрхийллээ. Төрийн нарийн бичгийн дарга Блинкен болон Гадаад харилцааны сайд Б. Батцэцэг нар Монгол дахь COVID-19-ийн дэгдэлтийн талаар, мөн цар тахлын улмаас тулгарч буй бэрхшээлийг үл харгалзан олон улс даяарх хариуцлага бүхий оролцоогоо үргэлжлүүлэх Монгол Улсын төлөвлөгөөг тэмдэглэн ярилцав.