Коронавирусийн тархалтын дараах АНУ-ын хөдөлмөрийн зах зээлд эрсдэл учруулж болзошгүй гадаадын иргэдийг АНУ-д нэвтрэхийг түр хориглох зарлиг

Коронавирусийн  тархалтын дараах АНУ-ын хөдөлмөрийн зах зээлд эрсдэл учруулж болзошгүй тодорхой төрлийн цагаачлалын болон цагаачлалын бус визээр зорчигчдыг  АНУ-д нэвтрэхийг түр хугацаагаар хориглох зарлигийг Ерөнхийлөгч Трамп 6-р сарын 22-ны өдөр гаргалаа.  Уг зарлигаар  тодорхой төрлийн цагаачлалын визээр нэвтрэх эрхийг түдгэлзүүлсэн өмнөх зарлигийн хугацааг (Ерөнхийлөгчийн зарлиг 100142020 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл сунгаж байна. Энэхүү шинэ зарлиг нь 6-р сарын 24-ний Лхагва гаригийн 00:01 (EDT) цагаас эхлэн хүчин төгөлдөр үйлчлэх ба Ерөнхийлөгч цаашид сунгахгүй тохиолдолд 2020 оны 12-р сарын 31-нийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ. АНУ-ын иргэд, хууль ёсны байнгын оршин суугчид болон тус зарлиг хэрэгжиж эхлэхээс өмнө АНУ-д нэвтэрсэн, одоо тэнд байгаа цагаачлалын эсвэл цагаачлалын бус хүчинтэй виз бүхий гадаадын иргэдэд энэ хориг хамаарахгүй.

Уг хоригт дараах төрлийн цагаачлалын бус визтэй хүмүүс хамаарна: H-1B, H-2B, J (дадлагажигч, сурагч, багш, зуслангийн удирдагч, хүүхэд асрагч  болон зуны ажил болон аялал зэрэг солилцооны хөтөлбөрт оролцогчид) болон L, тэдний гэр бүлийн гишүүд.  Хоригийн хүрээнд ямар ч хүчинтэй визийг цуцлахгүй. Ерөнхийлөгчийн 10014-р зарлиг болон энэхүү зарлигийн хоригоос цагаачлалын болон цагаачлалын бус визийн зарим төрөл чөлөөлөгдөнө. Ерөнхийлөгчийн эдгээр зарлигуудын дэлгэрэнгүйг Цагаан Ордны цахим хуудсаас үзнэ үү:

https://www.whitehouse.gov/presidential-actions/proclamation-suspending-entry-aliens-present-risk-u-s-labor-market-following-coronavirus-outbreak/