Хамба Номун Хан Чойжамц албаа хүлээлгэн өгч буйтай холбоотойгоор Элчин сайд Ричард Л.Буанганы гаргасан мэдэгдэл
Монголын Буддын шашны сэргэн мандал, хөгжилд өөрийн амьдралыг цуцалтгүй зориулсан Хамба Номун Хан Чойжамц гуайтай хамтран ажилласан маань нэр төрийн хэрэг байв. Түүнийг Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийг тэргүүлж байх гуч гаруй жилийн хугацаанд Монгол Улс идэвхтэй ардчилсан улс болж олон шашныг хүлээн зөвшөөрдөг, шашин шүтэх эрх чөлөөг дээдэлдэг эртний сайхан уламжлалаа сэргээсэн юм. АНУ-ын ЭСЯ Хамба Номун Хан Чойжамц таны эх орон, сүсэгтэн олондоо өргөсөн харамгүй зүтгэлд гүнээ талархаж байна.
###