Америкийн кино өдөрлөг 2015 нээлтийн ажиллагаа боллоо

2015 оны 4 сарын 23-ны өдөр Тэнгис кино театр дээр Америкийн кино өдрүүд 2015 арга хэмжээний нээлтийн ажиллагаа амжилттай боллоо. Нээлтийн ажиллагаанд уг арга хэмжээний хүрээнд Монгол Улсад айлчлан ирээд байгаа найруулагч Сүзан Бэраза болон найруулагч Тим Скаусин нар байлцаж, АНУ-ын Элчин сайдын яамны Дэд тэргүүний үүрэг гүйцэтгэгч Кристофер Ньютон үг хэлсэн. Мөн киноны дараагаар хийсэн чөлөөт ярилцлагад Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн сэтгүүлч Г.Золжаргал хатагтай Сузан Бэразатай үзэгчдийн асуултад хариулт өглөө. Америкийн кино өдөрлөг 2015-ийн хүрээнд дөрвөн кино бүтээлийг Тэнгис кино театрт 2015 оны 4-р сарын 23-26 өдрүүдэд нийтэд нээлттэйгээр, үнэ төлбөргүй үзүүлнэ.