АНУ-ын Дэд ерөнхийлөгч Майк Пэнсийн МУ-ын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхтэй хийсэн уулзалтын хураангуй

Хэвлэлийн мэдэгдэл
Цагаан ордон
2018 оны 9 дүгээр сарын 19

Өнөөдөр Дэд ерөнхийлөгч Майк Пэнс Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийг хүлээн авч, Монгол – Америк хоёр орны бат бэх харилцааг дахин бататгасан уулзалтад оролцлоо. Удирдагчид хоёр орны хооронд шинэчлэн байгуулсан өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн харилцааны талаар, мөн Монгол Улсад хэрэгжих АНУ-ын Мянганы Сорилтын Корпорацийн 350 сая ам.долларын компакт гэрээний талаар хэлэлцэв. НАТО-гийн Афганистан дахь Шийдвэртэй Дэмжлэг ажиллагаанд оруулж буй Монгол Улсын дэмжлэг болон БНАСАУ-д тавьсан НҮБ-ын хоригийг мөрдүүлэх Монгол Улсын тууштай байр суурийг Дэд ерөнхийлөгч энэ үеэр онцлон тэмдэглэлээ. Тэд худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт хамтран ажиллах боломжууд зэрэг хоёр орны ашиг сонирхолд нийцсэн бусад асуудлаар мөн санал солилцсон байна. Флоренс хар салхинд нэрвэгдсэн иргэдэд тусламж болгон 100,000 ам.долларын тэмээний ноосон хөнжил хандивласанд нь Ерөнхийлөгч Трамп болон Америкийн ард иргэдийн нэрийн өмнөөс Дэд ерөнхийлөгч Пэнс Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүхэд талархал илэрхийллээ.