Монголын Мянганы Сорилтын сангийн
Олон нийттэй харилцах алба
narantuya.b@mca-mongolia.gov.mn, 80448066
2019 оны 11 дүгээр сарын 13
ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ
АНУ-ын Мянганы Сорилтын Корпорацын удирдлагууд Монгол Улсад айлчиллаа
Улаанбаатар хот, 2019 оны 11 дүгээр сарын 13- АНУ-ын Мянганы Сорилтын Корпорац (МСК)-ын Компактын үйл ажиллагаа хариуцсан Дэд Ерөнхийлөгч Энтони Уэлчер тэргүүтэй МСК-ын төлөөлөгчид Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы Сорилтын Корпорацын хооронд байгуулсан Мянганы Сорилтын хоёр дахь Компакт гэрээний төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилттэй танилцахаар 2019 оны 11 дүгээр сарын 10-13-нд Монгол Улсад айлчиллаа.
Айлчлалынхаа үеэр Ноён Уэлчер Компакт гэрээний хүрээнд хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явц, Компакт гэрээгээр Монгол Улсын Засгийн газрын хүлээсэн үүргийн биелэлтийн талаар мэдээлэл авч, шинэ Төв цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалттай газар дээр нь танилцав.
АНУ-ын Мянганы Сорилтын Корпорацын удирдлагууд Монгол Улсад айлчлах үеэрээ Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нартай уулзаж, хоёр дахь Компакт гэрээгээр Монгол Улсын Засгийн газрын хүлээсэн үүргийн биелэлтийн талаар хэлэлцэж, Компакт гэрээний төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийнталаар санал бодлоо солилцлоо.
МСК-ийн цахим хуудас (англи хэлээр)
https://assets.mcc.gov/documents/Mongolia_CA_withCover.pdf
Гадаад харилцааны яамны цахим хуудас (монгол хэлээр)
http://www.mfa.gov.mn/wp-content/uploads/2017/04/Mongolia-CA-Report-Mon-Aug-2016.pdf
АНУ-ын Элчин сайдын яамны цахим хуудас (англи болон монгол хэлээр)
http://photos.state.gov/libraries/mongolia/231771/pdfs/MCC_Mongolia_CA_English.pdf
http://photos.state.gov/libraries/mongolia/231771/pdfs/MCC_Mongolia_CA_Mongolian.pdf
###
Мянганы Сорилтын Корпораци нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилготой бие даасан АНУ-ын Засгийн газрын агентлаг юм. МСК нь 2004 онд байгуулагдсан ба авлигатай тэмцэх, ардчилсан эрхийг хүлээн зөвшөөрөх зэрэг сайн засаглалын нарийн хэм хэмжээг хангасан буурай орнуудад хугацааны хувьд хязгаартай тэтгэлэг болон туслалцааг үзүүлдэг. МСК-ийн талаархи мэдээллийгwww.mcc.gov цахим хуудаснаас харах боломжтой.
АНУ-ын Мянганы Сорилтын Корпорацын Удирдах Зөвлөл 2014 онд Монгол Улсад хоёр дахь Компакт гэрээг хэрэгжүүлэх шийдвэр гаргаж, 2018 оны 7 дугаар сарын 27-нд талууд 350 сая ам долларын өртөг бүхий Мянганы Сорилтын Корпорацын ээлжит шинэ гэрээ болох Усны Компакт Гэрээнд гарын үсэг зурсан билээ.