Эрхэм хүндэт төгсөгч таныг тав дахь удаагийн “Америкт Төгсөгчдийн Үндэсний Бага Хурал”-д урьж байна. 2019 оныг Америкийн Нэгдсэн Улс, Монгол Улсын Залуучуудын Жил болгон тэмдэглэн өнгөрүүлж буйтай холбогдуулан тус хурлыг залуучуудын хөгжил, нийгмийн оролцоог дэмжих чиглэлээр Америкт төгсөгчдийн холбоодтой хамтран зохион байгуулж байгаад баяртай байна.
Америкт Төгсөгчдийн Үндэсний Бага Хурал
2019 оны 11-р сарын 16-ны Бямба гарагт
АНУ-ын Төрийн департаментын тэтгэлэгт солилцооны хөтөлбөрүүд нь хоёр орны харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, хөгжил дэвшлийг нэмэгдүүлэх, сайжруулах зорилготой ба эдгээр хөтөлбөрүүдийн төгсөгчид АНУ-д эзэмшсэн мэдлэг, туршлагаа Монгол Улсын хөгжил дэвшил, нийгмийн сайн сайхны төлөө зориулсаар ирсэн. Энэ удаагийн бага хурлаар хэлэлцэх сэдэв:
- Залуучуудын хөгжил, нийгмийн оролцоо ба төгсөгчид
- Төгсөгчид, төгсөгчдийн холбоодын ирэх жилүүдэд хийх ажлын төлөвлөгөө
- GoMASA жижиг төслийн уралдааны ялагчдыг зарлах
Бага хурлын бүртгэлийг [энд] 2019 оны 11-р сарын 06-ныг хүртэл хүлээн авна. Хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг бүртгэлд амжилттай хамрагдсан төгсөгчдөд и-мэйлээр хүргэх болно. Хэрвээ танд тус арга хэмжээтэй холбоотой асуулт байвал Ideruugang@state.gov и-мэйл хаягаар болон/эсвэл 7007-6296 утсаар холбогдоно уу.