АНУ-ын Next Level хип хоп хөтөлбөр 2019 оны 9 дүгээр сарын 16-наас 28-ны хооронд Монголд хэрэгжих гэж байна!
АНУ-ын ЭСЯ энэ хөтөлбөр дээр хамтран ажиллах саналыг 2019 оны 7 дугаар сарын 14-нийг дуустал хүлээн авч байна.
2019 оныг АНУ-МУ хоёр орны засгийн газар хамтран “Монгол, Америкийн залуучуудын жил” болгон зарласаны хүрээнд Next Level (Дараагийн шат) олон улсын хөгжим соёлын солилцооны хөтөлбөрийг Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ энэ 9-р сард Монгол Улсад зохион байгуулах гэж байна. Next Level хөтөлбөрийг АНУ-ын Төрийн Департаментын Боловсрол соёлын асуудал эрхэлсэн товчоо, Мэридианы Олон улсын төв, Чапел Хилл дэх Хойд Каролинагийн Их Сургууль зэрэг байгууллагууд хамтран, олон улсад суугаа АНУ-ын Дипломат төлөөлөгчийн газруудын туслалцаа, тус орнуудын боловсрол, урлаг соёл, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг. 2019 оны турш энэхүү хөтөлбөр нь Боливи, Этиоп, Йордан, Балба, Перү, ОХУ болон Монгол гэсэн долоон улсад хэрэгжин, Америкийн хип хоп урсгалын ур чадвар бүхий элч төлөөлөгчдөд 2 долоо хоног үргэлжлэх соёлын солилцооны хөтөлбөр удирдан явуулах бололцоо олгож байгаа билээ.
Next Level хэмээх энэхүү хөтөлбөр нь Монгол, Америкийн залуучуудын жилийн хүрээнд хоёр орны залуусыг соёл урлагаар дамжуулан холбох үндсэн үйл ажиллагаануудын нэг юм. Уг хөтөлбөр нь олон төрөл талуудыг оролцуулдаг бөгөөд, үүнд Америк соёлтой танилцах боломж тэр бүр олддоггүй хүүхэд залуучууд болон эмзэг бүлгийн үзэг сонирхогчид орно. Хөтөлбөр нь хоёр улсын уран бүтээлч хоорондын туршлага хуваалцах хамтын ажиллагаа, нийгэм рүү чиглэсэн нээлттэй тоглолт, арга хэмжээнүүд, хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа, боловсрол сургалт (лекц, мастер-класс, үзүүлэх хичээл гэх мэт), бүрэн хэмжээний, энгийн бие даасан болон хамтарсан амьд тоглолтууд орно. Боловсролын хөтөлбөрүүд харилцан ойлголцол (мэдлэг туршлага хуваалцах), асуудал шийдвэрлэх (багаар ажиллах, нэгэн зорилго өөд тэмүүлэх арга барилыг олгох), энтрепренер сэтгэлгээг хөгжүүлэх (хип хоп урсгалын гарал үүсэл ба хөгжил нь хэрхэн мэрэгжлийн түвшинд, мөнгө санхүү, маркетинг болон олон нийттэй харилцах тал дээр хувь хүмүүсийг амжилтанд хүргэж, ажил мэрэгжлээр хангаж байгаа тал дээр төвлөрнө) хэмээх үндсэн чиглэлүүдийг өдөр тутмын хөтөлбөртөө шингээж өгнө.
Next Level хип хоп хөтөлбөр нь Монголд 2019 оны 9 дүгээр сарын 16-наас 28-ны хооронд хэрэгжих бөгөөд АНУ-аас нэг DJ, нэг МС, нэг beatmaker, нэг бүжигчин, нэг менежер гэсэн нийт 5 хүний бүрэлдэхүүнтэй байх болно. 7 дугаар сарын 14-нийг дуустал АНУ-ын ЭСЯ хамтран ажиллах сонирхолтой байгууллага хамт олноос, доор дурьдсан шаардлагын дагуу pao@usembassy.mn хаягаар хамтран ажиллах хүсэлтийг нээлттэй хүлээн авна. Эцсийн шийдвэр 2019 оны 7 дугаар сарын 19-ний үед гарна.
- Хамтрах байгууллага ашгийн бус байх ёстой. Хэрэв хувийн хэвшилийн байгууллага байвал, хамтран ажиллах боломжгүйг анхаана уу.
- Байгууллагын танилцуулга
- Хамтран ажиллах гол бие бүрэлдэхүүний англи хэлний түвшин (албан хэргэлээний Англи хэлний мэдлэг шаардлагатай)
- Next Level хөтөлбөрт оролцогчдыг сонгон шалгаруулах хүчин чадал (дөрвөн өөр сургалт нэгэн зэрэг явагдах бөгөөд, тус бүрт нь 15-25 насны 20-30 оролцогч сонгон шалгаруулна)
- DJ, МС, beatmaker, ба бүжгийн чиглэлээр нэг дор дөрвөн өөр сургалт зохион байгуулах зай талбайгаар хангаж чадах тухай мэдээлэл (зураг оруулах)
- Тоглолтын тайз, дуугаралт, болон гэрэлтүүлгийн шаардлагыг хангаж чадах, өөр туслан гүйцэтгэх байгууллага, хүвь хүмүүстэй хамтран ажиллах хүчин чадал
- #4,5,6-д дурдсан үйл ажиллагаатай хамаатай төсөв; хамтрагч байгууллагын хувьд зарим өртөг зардлыг хэмнэх боломжтой бол тэр талаар мэдээлэл бас дэлгэрэнгүй өгнө үү.
Жич: энэхүү хөтөлбөр нь АНУ-ын Төрийн департамент, Next Level хөтөлбөр болон АНУ-ын ЭСЯ-наас санхүүжилттэй. Хөтөлбөрийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй явагдана.