Консулын үйлчилгээ авахаар цаг товлосон, одоо Бүгд Найрамдах Хятад Ард улсад байгаа эсвэл сүүлийн 14 хоногт тэнд байсан (Хонгконг болон Макаогийн Засаг захиргааны онцгой бүс хамаарахгүй), (2) ханиад томуутай төстэй шинж тэмдэг илэрч байгаа, (3) өөрийгөө шинэ төрлийн коронавирусын халдварт өртсөн гэж үзэж буй бүх хүмүүсийг товлосон цагаа наандаж 14 хоногийн хугацаагаар хойшлуулахыг зөвлөж байна. Цаг өөрчлөхөд төлбөргүй бөгөөд визийн мэдүүлгийн төлбөрийн баримт нь нэг жилийн хугацаанд тухайн төлсөн орондоо хүчинтэй. Ярилцлагын цаг хойлуулахтай холбоотой асуултыг support-mongolia@ustraveldocs.com цахим хаягт илгээх эсвэл 75551100 дугаарт залган асуух, харин Америк иргэдийн үйлчилгээний цаг хойшлуулах бол ulaabaatarACS@state.gov цахим шуудангаар харьцаж зааварчилгаа авна уу. Ярилцлагын цаг хэрхэн өөрчлөх мэдээллийг мөн https://www.ustraveldocs.com/mn_mn/mn-niv-appointmentschedule.asp цахим хуудаснаас үзэж болно.