Mэдээлэл:
АНУ-ын Элчин сайдын Яам нь 2010 оны Форд Трансит суудлын микро машин, хэрэглэж байсан гэрийн болон албан тасалгааны тавилга, цахилгаан хэрэгсэл, барилгын материал болон бусад зүйлсийг зарах онлайн дуудлага худалдааг 06-р сарын 10-ны 09:00 цагаас 06-р сарын 16-ны 09:00 цаг хүртэл зарлаж байна. Худалдаанд тавигдсан эд зүйлсийг “байгаа байдлаар нь” нөхөн төлбөр, баталгаа олгохгүй нөхцөлтэйгээр худалдана. Зарагдсан барааг засах, будах, солих зэрэг үүргийг ЭСЯ хүлээхгүй. Автомашиныг ЭСЯ-ны авто зогсоол дээрээс зөвхөн ажлын цагаар (08:30 – 16:00) харж болно. Уг автомашины гаалийн татвар төлөгдөөгүй бөгөөд худалдан авагч нь холбогдох бүх татвар хураамжийг үнийн саналаас гадна нэмж төлөх үүрэгтэйг анхаарна уу. Бүх татвар хураамжийг төлсний дараа автомашиныг хүлээлгэж өгнө. Авто машинаас бусад эд зүйлсийг биеэр ирж үзэх боломжгүй. Үнийн саналaa дээрх дурьдсан хугацаанд дараах холбоосоор орж өгнө үү https://online-auction.state.gov/ 06-р сарын 16-ны өдөр утсаар мэдэгдсэнээс хойш ялагч 24 цагийн дотор Хаан банкинд төлбөрөө тушаана.
Утас:9490-1520