2021 оны 12-р сарын 7-ноос 17-ны өдрүүдэд Америкийн кино өдрүүд 2021 цахим хөтөлбөр (AFS) зохион байгуулагдах болсоныг АНУ-ын Элчин сайдын яамнаас мэдэгдэхдээ баяртай байна. AFS нь АНУ-ын Төрийн департаментын Боловсрол, соёлын асуудал эрхэлсэн товчооны Америкийн кино урлагаар дамжуулан дипломат харилцааг хөгжүүлэх тэргүүлэх зэргийн соёлын хөтөлбөр юм. Уг хөлөтбөрийг Боловсрол, соёлын асуудал эрхэлсэн товчоо болон Өмнөд Калифорнийн Их Сургуулийн Кино Урлагийн Сургууль (SCA) хэрэгжүүлдэг. AFS нь улс орнууд дахь АНУ-ын Элчин сайдын яамдтай хамтран жил бүр дэлхийн 60 гаруй оронд кино үзвэр болон мастеркласс сургалтуудыг зохион байгуулдаг.
Элчин сайдын яам дотоодын төрийн бус байгууллага, боловсрол соёлын байгууллагуудтай хамтран 2015 оноос хойш AFS хөтөлбөрийг Монголд хэргэжүүлж, АНУ-аас нийт есөн мэргэжилтнийг урин авчирч олон талт сургалт, солилцооны хөтөлбөрүүдийг зохион байгуулсаар ирсэн билээ. Энэ жил COVID-19-ийн улмаас хөтөлбөр маань цахим орчинд өрнөх бөгөөд 2021 оны 12-р сарын 7-ноос 10-ны өдрүүдэд цахим мастеркласс бүхий цуврал сургалтуудыг АНУ-ын шилдэг дөрвөн кино урлагийн мэргэжилтэнтэй зохион байгуулах болно.
Дөрвөн өдөр өрнөх мастерклассууд нь кино урлагийн дөрвөн өөр сэдэвээр явагдана. Бүх сургалтууд Zoom платформоор дамжуулан олон нийтэд нээлттэй байх бөгөөд сонирхсон иргэд урьдчилан бүртгүүлэх шаардлагатай. Кино урлагийн боловсрол соёлын бүхий л байгууллагуудыг өргөнөөр оролцохыг урьж байна. Мастерклассуудыг удирдан явуулах Америк багш тус бүрийн намтар болон сургалтын сэдвүүдийг доорх мэдээллээс авна уу. Багш тус бүр дээр өгөгдсөн холбоосыг ашиглан Мастерклассуудад бүртгүүлнэ үү.
Хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийг киноны мэргэжилтнүүдтэй онлайнаар ярилцлага хийхийг мөн урьж байна. АНУ-ын ЭСЯ-ны Олон нийттэй харилцах хэлтэс 2021 оны 11 дүгээр сарын 22-ноос 12 дугаар сарын 6-ны хооронд paspress@usembassy.mn цахим хаягаар хүсэлт гаргасны дагуу мэргэжилтнүүдтэй ярилцах ажлыг зохион байгуулна.
Мастер ангид 10-аас дээш хүний бүрэлдэхүүнтэй оролцох хүсэлтэй боловсролын байгууллага, төрийн бус байгууллага, олон нийтийн байгууллагууд 2021 оны 12-р сарын 1-ний дотор pao@usembassy.mn цахим хаягаар холбогдоно уу.
AFS нь иргэд хоорондын олон талт оролцоог дэмжин, өнөөдрийн АНУ-ын нийгэмтэй хамааралтай ойлголтуудыг таниулж, соёлын харилцан ойлголцолыг бий болгодог. AFS хөтөлбөр тус бүр нь тухайн орны иргэд өөр хоорондоо аливаа асуудлар илэн далангуй санал бодолоо хуваалцан, өөрсдийн түүхийг ярих урам зориг өгч ярих боломжийг олгох зорилготой юм.
#AFSMongolia2021 #FilmDiplomacy #ExchangeOurWorld
Facebook Event: https://www.facebook.com/events/298959545370446/
МАСТЕРКЛАССУУД
2021.12.07 | 09:00-12:00
Ээрон Бенэй
Сэдэв: “Кино зохиол бичих – хэрхэн өөрийн бүтээлээ Холливүүдэд питч хийх вэ?”
Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/hG7FqL2NQvtBv8Pn7
Ээрон Бенэй бол кино болон телевизийн зохиолч бөгөөд ах Мэттютайгаа хамтран Диснейн алдарт “Үндэсний баялаг” цувралын дараагийн ангийн зохиолыг бичсэн. Бенэйн бусад кино зохиолооос дурьдвал Оскарын шагналт найруулагч Брэд Бирдийн “1906” буюу Сан Франциско хотын их газар хөдлөлтийн тухай кино байна. Тэрээр бас Леонардо ДиКаприод зориулан Америкийн хамгийн анхны цуврал алуурчны тухай киноны зохиолыг бичсэн. Бенэй домогт кино найруулагч Такаши Миикегийн “Сектор” нэрт зөгнөлт цуврал гэх мэт цуврал киноны ангиудыг бичиж телевизийн урлагт хувь нэмрээ оруулж байсан. Хятадын дөрвөн сонгодог зохиолын нэг болох “Баруун этгээдээс ном залсан нь” романыг ДриймУоркс компанид кино зохиол болгон бичиж өгсөн. Бенэй нь Өмнөд Калифорнийн их сургуулийн Кино урлагийн сургуулийн дэд профессор юм. Түүнчлэн Лос Анжелес хотын Калифорнийн их сургуульд лекц уншиж ахисан түвшний кино төслийн дипломын уралдаанд шүүгчээр оролцож байв. Бенэй Дюкийн их сургуулийг Зүүн Ази судлалаар төгсөж Ази, Африкийн хэл, уран зохиолын сертификат авсан. Мөн Стэнфордын их сургуулийн Япон судлалын Киото төв, алдарт Ёкохамагийн Их сургууль хороондын төвийг төгссөн. Бенэй Америкийн зохиолчдын эвлэлийн гишүүнээр олон жил ажиллаж байна. Тэрээр хэд хэдэн төгсөгчдийн болон ЛГБТК+ холбооны удирдах зөвлөлд ажилладаг. Япон хэлнээс гадна Франц, Испани, эх газрын Хятад (мандарин) хэл үзэж байсан. Бенэй аялах дуртай бөгөөд 40 гаруй улсад очиж үзсэн.
2021.12.08 | 09:00-12:00
Элизабет Поланс
Сэдэв: “Дижитал, телевиз болон бусад мэдээллийн хэрэгсэл ашиглан хэрхэн амжилттай контент бүтээх вэ?”
Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/wuQ36ETWN9V56Jfr8
Элизабет Поланс бол Эммигийн шагналд нэр дэвшигчн продюсер бөгөөд уламжлалт болон дижитал бүтээлийг холбох чиглэлээр мэргэшжээ. Тэрээр Флэйвор Юнит Энтертэйнмент кино продакшн, урлагийн ажилтны менежментийн компанид ажилладаг ба “Рэп тэмцээн” гэх реалити шоуны 5-р улиралын гүйцэтгэх продюсераар ажиллаж байна. Елизабет бол дижитал үзэгчдийн бааз байгуулах болон зорилтот үзэгчдэд тохируулан контент бэлтгэх мэргэжилтэн юм. Тэрээр өндөр зэрэглэлийн жүжигдэд олон нийтийн сүлжээний стратегийн зөвөлгөө өгдөг. Элизабет A+E Энтэртэйнмент Сүлжээний бүх брэнд сувгуудын (Lifetime, History, A&E, FYI, Bio) YouTube сувгийг бий болгон дижитал орон зайг жилээс жилд өргөжүүлж, тэр нь 3 оронтой тоон хувиар өссөөр жил бүр 1.5 тэрбум стрийм хийгдэж байна. Элизабет олон амжилт бүтээлтэй ба 2016 онд Эммигийн шагналын Богино хэмжээний инээдэм, драмын бүтээлийн төрөлд нэр дэвшиж байсан аж. Элизабетийн бүтээсэн “Бүжигчин ээжүүд: Хамт хоноё” цувралыг YouTube дээр 30 гаруй сая хүн үзэж дараа нь сүлжээний үндсэн сувгаар гарч оргил цагийн дундаж үзэлтийн рейтингийг давсан байна. Элизабет Телевизийн академийн Интерактив медиагийн гишүүн бөгөөд Иллиной мужийн Баруун умардын их сургуулийг Радио/телевиз/кино болон Англи хэлний зэрэгтэй төгсөж одоо сургуулийнхаа төгсөгчдийн холбоо болох Баруун умардын их сургуулийн энтертэйнмент холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.
2021.12.09 | 09:00-12:00
Арианна ЛаПен
Сэдэв: “Хэрхэн баримтат киноны төсөөлөлөө гаргах вэ?”
Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/opU8TZsVjUStoZu28
Арианна ЛаПэнн бол Нью Йорк болон Лос Анджелес хот хооронд ажилладаг баримтад кино найруулагч юм. Тэрээр хамгийн сүүлд CNN-ийн шинэ кино цувралд хоёр кино найруулсан. Үүнд, Өмнөд Дакота дахь газар доорх нийгэмлэгийн тухай “The Bunker Boom” кино болон интернет орчин дахь ер бусын соёлын тухай “Super Reviewers” кино орно. Үүнээс өмнөх Арианнагийн ажиллаж байсан телевизийн төслүүдэд Эммигийн шагналд нэр дэвшиж байсан Netflix баримтат цуврал “Connected: Бүх зүйлийн далд орших шинжлэх ухаан”, мөн Эммид нэр дэвшсэн “Пандемик: Дэгдэлтээс хэрхэн сэргийлэх вэ”, Эдвард Р.Мюрроугийн шагналт, PBS сувгаар хүлээн зөвшөөрөгдсөн “Unadopted” зэрэг багтана.Арианна дэлхийн тавь гаруй оронд Эмми, Пибоди, Эдвард Р.Мюрроу нарын шагналт бүтээлийг найруулж, зураг авалтаа хийсээр иржээ. Хьюстон дахь НАСА-гийн сансрын төвийн цоожтой “цэвэр өрөөнд” ч, Лондонгийн газар доорх бохир усны хоолойд ч түүний багийнхан зураг авалт хийнэ. Тэрээр Сири, Иракт ISIS-ын эсрэг тэмцэж буй курд эмэгтэй цэргүүдтэй хамт ажиллаж, Өмнөд Африкт хирс үржүүлгийн үр нөлөөг National Geographic-т баримтжуулж өгч байв. Арианна мөн The New York Times, Al Jazeera, Viceland зэрэг хэвлэл мэдээллийг сувгуудад бага насны хүүхдийн гэрлэлт, бүлэглэн хүчирхийлэх гэмт хэрэг, дэлхийн улс төрийн мөргөлдөөн зэрэг сэдвээр баримт мэдээлэл өгч, зураг авалт, найруулга хийсээр иржээ. Реклам, зар сурталчилгааны хувьд Арианна Google, Ford, Dannon, West Elm, Bulleit Whiskey, Poo Pourri, Tillamook зэрэг компаниудтай зураг авалт болон найруулгын ажил хийж байв.
2021.12.17 | 09:00-12:00
Майк Мосалем
Сэдэв: “Холливүүдэд өөрийн дуу хоолойгоо олохуй”
Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/iMBVZ7Qkr5SEfwndA