2017 оны 1-р сарын 27
Эрхэм сайд Мөнх-Оргил, эрхэм зочид, анд нөхөд, хамтран зүтгэгчид та бүхнийг АНУ-Монгол Улсын дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалтанд тавтай морилон саатахыг урьж байна. Миний өмнө ажиллаж байсан элчин сайд нарын маань ихэнх нь өнөө орой энд ирэхийг хүсч байсныг би мэдэж байгаа. Тэд бүгдээрээ энд ажиллаж байсан үеэ маш сайхнаар дурсдаг.
Би Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон ирснээсээ хойш энэхүү тэмдэглэлт өдрийг тэсэн ядан хүлээж байлаа. Боломж олдох бүрт, олон нийтэд хандаж үг хэлэх, эсвэл аялж явах үедээ би энэ томоохон үйл явдлыг байнга онцлон тэмдэглэж байв. Өнөөдөр Монгол Улсын Гадаад харилцааны яам болон АНУ-ын Элчин сайдын яам маш үр дүнтэй хамтран ажилласны үр дүнд бид эерэг бөгөөд нөхөрсөг харилцааны 30 жилийн ойн баяраа эрдэм шинжилгээний бага хурлаар эхэлж, АНУ-ын челло рок хамтлаг болох “Break of Reality”, Монгол Улсын Морин хуурын чуулгын хамтарсан тоглолт зэрэг цуврал арга хэмжээнүүдээр үргэлжлүүлэн тэмдэглэж байна.
“Break of Reality” хамтлагийг өнөө орой дахин сонсох завшаан бидэнд тохионо.
Ойр нягт дипломат харилцааны 30 жилийн ойгоо бид бүтэн жилийн турш тэмдэглэнэ. Энэ хүрээнд болох нэгэн онцлог үйл явдал бол 6-р сард АНУ-ын томоохон найрал хөгжмийн хамтлаг Филадельфиа оркестр бүрэн бүрэлдхүүнээрээ Монголд айлчлан тоглох юм.
Ирж буй он жилүүдэд бид хоё%