5 сарын 12-оос эхлэн цагаачлалын бус зорилгоор АНУ руу нэвтэрч буй зорчигчдод тавигдах Ковид-19 өвчний вакцинжуулалтын шаардлага хүчингүй боллоо.

АНУ-ын засгийн газар АНУ-руу агаарын тээврээр нэвтэрч буй олон улсын зорчигчдод тавигдах Ковид-19 вакцины шаардлагыг “Ковид-19 өвчний нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал” дуусгавар болох өдөр буюу 5-р сарын 11-ний өдрөөс хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.

Иймд 5 сарын 12-ноос эхлэн цагаачлалын бус зорилгоор АНУ руу агаарын тээврээр нэвтэрч буй зорчигчид АНУ-аас хүлээн зөвшөөрөгдсөн Ковид-19 өвчний бүрэн вакцинжуулалтад хамрагдсан гэдгээ нотлох шаардлагагүй боллоо.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах цахим хаягаар нэвтэрч харна уу: https://travel.state.gov/content/travel/en/News/visas-news/update-on-change-to-us-travel-policy-requiring-covid-19-vaccination- for-nonimimigrant-travel.html