Батлан хамгаалахын дэд сайд Р. Шрайвер БХСайд Н. Энхболдтой уулзан, Цэргийн албан хаагчдын э/мэндийн үйлчилгээ үзүүлэх тухай хэлэлцээрийг танилцуулна

ШУУРХАЙ
Хэвлэл мэдээллийн Зөвлөмж
2018 оны 2 дугаар сарын 26

АНУ-ын Батлан хамгаалахын Ази-Номхон далайн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дэд сайд Рэндал Шрайвер Батлан хамгаалахын сайд Н. Энхболдтой уулзаж хоёр орны Цэргийн албан хаагчдын эрүүл мэндийн үйлчилилгээ үзүүлэх тухай хэлэлцээрийг танилцуулна

 

АНУ-ын Батлан хамгаалахын Ази-Номхон далайн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дэд сайд Рэндал Шрайвер Монгол Улсад энэ оны хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 2-ны хооронд айлчилж Батлан хамгаалахын сайд Н. Энхболдтой уулзан хоёр улсын хоорондын Цэргийн албан хаагчид, тэдний гэр бүлийн гишүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх тухай МУ-ын БХЯ, АНУ-ын БХЯ хоорондын хэлэлцээрийг танилцуулах юм.

Уулзалтын дараа хоёр талын төлөөлөл товч мэдээлэл өгөх ба хэвлэл мэдээллийн байгууллагуудыг ирж уг мэдээллийг дамжуулахыг урьж байна. Мэдээллийг 3-р сарын 1-ний Пүрэв гаригийн 10:15 цагаас Батлан Хамгаалах Яам дээр хийнэ.

Хэвлэл мэдээлэлтэй холбоотой лавлах зүйлсийг ЭСЯ-ны Олон нийттэй харилцах албаны paspress@usembassy.mn цахим хаягаар, эсвэл 7007-6249 дугаарын утсаар хандаж лавлана уу.
Мэдээлэл бэлтгэх сонирхолтой хэвлэл мэдээллийн байгууллага сэтгүүлчдийн нэрсээ paspress@usembassy.mn хаягаар явуулна уу.

Дэд сайд Шрайвер урьд нь Төрийн департаментад Зүүн Ази, Номхон далайн бүсийг хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн даргын орлогчийн үүргийг гүйцэтгэж монголтой холбоотой харилцааг хариуцаж байв. Дэд сайдын товч танилцуулгыг https://www.defense.gov/About/Biographies/Biography-View/Article/1410843/randall- g-schriver/ хаягаар Англи хэл дээр үзэж болно.

# # #