American Film Showcase: Баримтат киноны сургалт зарлагдлаа!

АНУ-ын Өмнөд Калифорнийн Их Сургуулийн Кино урлагийн сургууль дахь

American Film Showcase: Баримтат киноны сургалт зарлагдлаа! 

Америкийн кино хөтөлбөр буюу American Film Showcase (AFS) олон улсын 12 баримтат кино найруулагчдыг сонгон шалгаруулж АНУ-ын Лос-Анжелес дахь Өмнөд Калифорнийн Кино Урлагийн Сургуульд (SCA) бүх зардлыг даан 2023 оны 6-р сард, 10 хоногийн эрчимжүүлсэн сургалт болон пич танилцуулга хийх хөтөлбөрийг зохион байгуулна. Энэхүү хөтөлбөр нь SCA-гаас эхний болон хоёр дахь бүрэн хэмжээний баримтат кинон дээрээ ажиллаж буй найруулагчдад тусгайлан зориулагдсан бөгөөд оролцогчдыг тухайн улс орнуудад суугаа АНУ-ын Элчин Сайдын Яамд, Консулын газрууд нэр дэвшүүлэн, орон нутгийн кино салбарын байгууллагууд болон AFS-ийн мэргэжилтнүүдийн зөвлөмжийн дор сонгон шалгаруулах юм. Оролцогчид SCA дахь кино урлагийн салбарын хамгийн сүүлийн техник тоног төхөөрөмж ашиглан олон улсын тэргүүн туршлагууд хуримтлуулах боломжтой бөгөөд хөтөлбөрт хамрагдсаны дараа эх орныхоо кино урлагийн салбарт өөрийн туршлагаа хуваалцах шаардлага тавигдах болно.

AFS Баримтат киноны эрчимжүүлсэн сургалт нь SCA-ийн нэр хүндтэй багш нараар удирдуулан зохиол бичих буюу түүх өгүүлэх сэдвээр төвлөрөн явагдана. Бүтээж буй баримтат киноны ажилтайгаа хүрэлцэн ирснээр оролцогчид зохиолын бүтэц болон дүр хөгжүүлэлтээ сайжруулж, улмаар Америкийн баримтат кино салбарын мэргэжилтнүүдэд пич хийн, гүнзгийрүүлсэн мэдлэг, мэдээлэл олж авах боломжтой. Хөтөлбөрт хамрагдсаны дараа AFS-ийн Төгсөгч болох бөгөөд нэмэлт өөр боломжуудыг мөн авах боломжтой болно.

Хөтөлбөрийн огноо

Лос-Анжелес хотод ирэх: 6-р сарын 11

Хөтөлбөрийн өдрүүд: 6-р сарын 12-оос 6-р сарын 22 хүртэл

Лос-Анжелесаас явах: 6-р сарын 23

Сонгон шалгаруулах үйл явц

АНУ-ын Элчин сайдын яамд болон Консулын газрууд энэхүү зарлалд хавсаргасан Өргөдлийн маягтыг ашиглан хоёр хүртэлх баримтат кино найруулагчийг AFS-д нэр дэвшүүлнэ. Ирүүлсэн материалыг хянан үзсэний дараа АНУ дахь AFS болон АНУ-ын Төрийн департаментын Боловсрол, соёлын асуудал эрхэлсэн товчоо (ECA) 20 өргөдөл гаргагчийг дараагийн ээлжид шалгаруулна. 12 оролцогчийг эцсийн байдлаар сонгохдоо Skype утсаар ярилцлага авна.

Оролцогчдыг сонгохдоо, тэдний одоо ажиллаж буй баримтат киноны агуулга чанар, зорилго илэрхийлсэн мэдээлэл, өмнө нь ажиллаж байсан кино/хэвлэл мэдээллийн ажил, туршлага,  цахим ярилцлагад гэх мэтэд үндэслэн шалгаруулна. AFS болон ECA нь олон талт байдал, хөтөлбөрийн эрхэм зорилго, зорилгыг хамгийн сайн төлөөлөх хүсэл эрмэлзэлтэй эрэгтэй, эмэгтэй кино найруулагчдыг сонгох болно.

Өргөдөл хүлээн авах болон шалгаруулах хугацаа

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2-р сарын 26

Ярилцлагад тэнцсэнийг зарлах: 3-р сарын 17

Skype ярилцлага: 3-р сарын 22-ноос 4-р сарын 10-ны хооронд

Оролцогчдыг шалгаруулах: 4-р сарын 14

Оролцох кино найруулагчийн өргөдөлд тавигдах шаардлага

  • Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй
  • Өргөдлийн маягт
  • 500 үгтэй зорилго илэрхийлсэн захидал
  • Судалгаа, хөгжүүлэлт, үйлдвэрлэлийн үе шатанд байгаа одоогийн баримтат киноны 1 догол мөрөөс 1 хуудас хүртэлх тайлбар
  • CV
  • Ажиллаж байсан баримтат киноны бичлэгийн онлайн холбооснууд, өмнө нь бэлтгэсэн баримтат эсвэл хүүрнэл зохиолын бүтээл.

Өргөдлийн бүх материалыг 2023 оны 2-р сарын 26-ны Ням гарагийн дотор ирүүлнэ үү. Материалыг АНУ-ын ЭСЯ-ны Олон нийттэй харилцах албанд pao@usembassy.mn цахим шуудангаар “2023 AFS Documentary Workshop” гэсэн гарчигтайгаар илгээнэ үү.