Энэхүү нийтлэл нь анх 2016 оны 5 дугаар сарын 4-ны өдөр blogs.state.gov дээр хэвлэгдсэн.
Энэ долоо хоног нь Агаарын чанарын тухай мэдлэгийн долоо хоног юм. Бид Төрийн департаментад цэвэр агаар нь дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүмүүсийн хувьд нэн чухал болохыг маш сайн ойлгодог тул энэхүү хоногоор Байгаль орчныг хамгаалах агентлаг (EPA), Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн үйлчилгээ, Өвчний хяналт ба урьдчилан сэргийлэх төв, Үндэсний далайн ба агаар мандлын захиргаа болон АНУ-ын засгийн газрын бусад агентлагуудтай нэгдэж агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, АНУ-ын зүгээс агаарын бохирдолд оруулж буй хувь нэмрийг бууруулах хүчин чармайлтад нэгдэн ажиллаж байгаадаа баяртай байна.
Төрийн нарийн бичгийн дарга Жон Керригийн хэлсэнчлэн “Хүрээлэн буй орчинд тулгарч буй хүндрэл бэрхшээлүүд нь уур амьсгалын өөрчлөлттэй нэгэн адил бөгөөд хэт загасчлах, далай тэнгисийн хүчиллэг байдал, агаарын бохирдол зэрэг асуудлууд нь олон улсын хил хязгаарыг тоодоггүй бөгөөд бидэнд бүгдэд нөлөөлж байдаг.”
Эдгээр асуудлуудаас үүдсэн сөрөг нөлөөллүүд дэлхий даяар хүмүүст биет байдлаар мэдрэгдсээр байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) мэдээлснээр 2012 онд дэлхий дахинд нас барагсдын 8 хүний нэг буюу нийт долоон сая хүн агаарын бохирдлын улмаас нас баржээ. Эдгээр нас баралтын тэн хагас нь гаднын агаарын бохирдолтой холбоотой байна. Юу юунаас илүү анхаарал татаж байгаа нэг асуудал бол статистик тоон үзүүлэлтүүд эдгээр асуудлуудын хүрээг бүрэн утгаар нь харуулж чадахгүйд байгаа нь дэлхийн хамгийн их бохирдсон олон улс орнуудад өндөр чанартай бодит цаг хугацааны агаарын чанарын өгөгдөл байхгүй байгаатай холбоотой.
Төрийн департамент EPA-тай хамтран ажиллаж агаарын чанарын мэдээлэл байхгүй улс орнууд дахь АНУ-ын дипломат албаны газруудад хянах төхөөрөмж байрлуулах замаар энэхүү чухал мэдээллийн бэлэн байдлыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Одоогоор АНУ-ын арван гурван элчин сайдын яам, консулын газрууд онлайнаар EPA-ын AirNow platform холбогдож, өгөгдлөө бодит цаг хугацаагаар тайлагнаж байна. Хорин дөрвөн яам, консулын газрууд 2016 оны намар гэхэд цахим өгөгдөлтэй болох төлөвлөгөөтэй байгаа. Тус платформ нь EPA-ын Агаарын чанарын индексийг ашигласан мэдээллийг харуулдаг бөгөөд олон нийт дата эсвэл RSS-ын хураангуйг татаж авах боломжтой. Мэдээллийг олж авах олон аргууд нь судалгаа хийх, апп хөгжүүлэлт, нийгмийн сүлжээгээр мэдээлэл хуваалцах боломжийг бий болгож байдаг.
Хянах төхөөрөмжүүд нь хэмжээгээрээ 2.5 микрон буюу хүний нэг ширхэг үсний өргөнөөс гуч дахин бага тоосонцрын мэдээллийг түгээдэг. Ийм жижигхэн хэсгүүд нь уушги хордуулаад зогсохгүй өсөлт хөгжлийг нь зогсоох, эрүүл мэндийн ноцтой хүндрэлүүдийг үүсгэдэг.
Агаарын чанарыг мэдээлэл нь иргэн хүнд аяллаа төлөвлөхөд, хотууд болон засгийн гаруудад агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн бодлогыг бий болгох, мөн тэдгээрийг удирдан чиглүүлэхэд тусалдаг.
АНУ-ын Төрийн департментийн энэхүү хөтөлбөр нь дэлхийн дахинд аль хэдийн шинэ түншлэл, эрдэм шинжилгээний шинэ санаа болон солилцоог бий болгоод байна. Америк мэргэжилтэн сонирхогч орон дахь АНУ-ын элчин сайдын яам, консулын газартай хамтран тухайн орны засгийн газартай мэдлэг мэдээлэл солилцох боломжийг олгож буй шинэ хамтын нөхөрлөл нь энэхүү хөтөлбөрийн нэгээхэн чухал хэсэг юм. Энэ зун тус нөхөрлөлд хамрагдах анхны мэргэжилтнүүдийг зарлах болно.
Энэхүү Агаарын чанарын тухай мэдлэгийн долоо хоногоор бид таныг амьсгалж буй агаартаа санаа тавьдаг гэдгээ харуулах ямар нэгэн арга хэмжээнд оролцохыг уриалж байна. Таны оролцох боломжтой цөөн хэдэн арга хэмжээнүүдийг доор дурдахад:
- EPA-ын AirNow платформоос өөрийн оршин суугаа газрын агаарын чанарын талаарх мэдээллийг олж үзэх
- Агаарын чанарын апп татан авч өөрийн оршин суугаа газрын агаарын чанарын талаарх мэдээллийг өдөр бүр хүлээн авч байх
- Та машин жолоодох гэхээсээ илүүтэй дугуй унах зэргээр агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг өөрийн зүгээс авч дэлхийн иргэний үүргээ биелүүлэх
- Нийгмийн сүлжээгээр #careforyourair таагийг ашиглан энэ асуудалтай холбоотой яриа хэлэлцүүлгүүдийг дагах
Зохиогчийн тухай: Каролин Анжело нь Төрийн департаментын менежментийн бодлого, райтсайзинг болон инновацийн албаны GDI-д Эко менежментийн шинжээчээр ажилладаг.
Нэмэлт мэдээлэл:
- Төрийн Департаментын Дэлхийн агаарын чанарын түншлэлийн тухай илүү их мэдээллийг эндээс аваарай.
- Твиттер дээр @StateGDI-ыг дагаарай.