Ерөнхий сайд Ч. Сайханбилэгийн АНУ-д хийх айлчлалд Элчин сайд Кэмбэлл дагалдан явж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээр ахлуулсан албаны хүмүүс энэ сарын 23-аас 27-ны хооронд АНУ-ын Вашингтон болон Нью-Йорк хотуудад айлчлах бөгөөд Ерөнхий сайдын Вашингтон хотод хийх айлчлалд Элчин сайд Пайпэр Энн Уинд Кэмбэлл цуг байлцах юм.

Ерөнхий сайдын айлчлал нь хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилготойг Монгол улсын Засгийн газраас мэдэгдсэн билээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Вашингтон хотноо АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жо Байдэн, Худалдааны сайд Пэнни Притцкэр, мөн Сенатч Жон МакКэйн нартай уулзаж, АНУ-ын Худалдааны Тэнхим болон Монгол улс дахь Америкийн Худалдааны Тэнхимийн барих оройн зоогт хүндэт зочноор уригдан оролцох аж. Ерөнхий сайд Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ян Элиассонтой уулзан Нью-Йорк хотын Хөрөнгийн биржээр зочилж үйл ажиллагаатай нь танилцах юм. Түүнчлэн айлчлалын үеэр тэрээр Дэлхийн банкны Гүйцэтгэх захирал Др.Жим Ён Кимтэй уулзах аж.

Айлчлалын талаарх сүүлийн үеийн мэдээллийг Твиттер дээрх @StateDept, @USAsiaPacific, @VP болон @WhiteHouse хаягуудаас авна уу. АНУ-Монгол улсын харилцааны талаар илүү мэдээлэл авахыг хүсвэл @usembmongolia Твиттер хаягийг дагаарай.