Монгол Улсын Зэвсэгт Хүчний Таван толгой дахь Сургалтын төв дээр тууз хайчлах ёслолд оролцлоо

Хүндэт зочид тууз хайчлах ёслол дээр.
Хүндэт зочид тууз хайчлах ёслол дээр.

2015 оны 2 дугаар сарын 2-ны өдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Пайпэр Кэмбэлл Монгол Улсын Зэвсэгт Хүчний Таван толгой дахь Сургалтын төв дээр тууз хайчлах ёслолд оролцлоо. Уг ёслолд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон болон Монгол Улсын Монгол улсын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав нар мөн байлцсан.

АНУ-ын Төрийн департаментын Дэлхийн энхийн ажиллагааны санаачлаг сангийн (ДЭАСС) санхүүжилтээр тус сургалтын төв дээр барилгын болон засвар, шинэчлэлийн хэд хэдэн төслүүдийг хэрэгжүүлэн байгаа.

Даваа гарагт болсон тус албан ёсны арга хэмжээний үеэр зочид засварын ажлын гүйцэтгэл нь бүрэн цэргийн хуарангийн байр, хоолны газар, усанд орох болон угаалгын өрөөнүүдийг хүлээлгэн өгч байгаатай танилцсан. Үлдсэн буюу ДЭАСС-ын төслийн хоёр дахь хэсгийг 2015 оны 11 дүгээр сард багтаан хүлээлгэн өгөхөөр төлөвлөгдөж байгаа ба үүнд шинэ сургалтын байр, цэргийн тээврийн хэрэгслийн гарааш, нийтийн бие засах газар, хоолны газар болон ус, цахилгааны сүлжээний шинэчлэлүүд орно. Төслийн эхний хэсэг 2006-2008 онуудад амжилттайгаар хэрэгжиж дууссан.

Элчин сайд Кэмбэлл хүлээлгэн өгч буй ажлын гүйцэтгэлтэй танилцаж буй нь.
Элчин сайд Кэмбэлл хүлээлгэн өгч буй ажлын гүйцэтгэлтэй танилцаж буй нь.

Энэхүү санаачлаг нь Монголын зэвсэгт хүчинд сургалтын төвөө сайжруулах, улмаар Нэгдсэн Үндэсний Байгууллагын энхийг сахиулах үйл ажиллагаануудад цэргээ бэлтгэхэд туслах зорилттой. Тууз хайчлах ёслолын ажиллагаан дээр мөн АНУ-ын Цэргийн Инженерийн Корпусын Аляск дахь албаны төлөөлөгч, хурандаа Кристофер Лэсточи болон тус албаны Ранди Бовкер, Жатан Гаррет нар байлцсан.