АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Пайпэр Кэмбэлл 2015 оны 4 сарын 20-22-ны хооронд АНУ-ын Вашингтон ДС хотноо зохион байгуулагдаж байгаа Хойд Америк – Монголын бизнесийн зөвлөлийн (ХАМБЗ) 25 жилийн ойн чуулга уулзалт болон Хөрөнгө оруулагчдын форум дээр Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны талаар үг хэлнэ. Мөн Монгол Улсад АНУ-аас сууж байсан дөрвөн элчин сайдууд 1997-2006 оны Монгол Улсын байдлын талаар хуваалцана. Монголын Гадаад хэргийн яамны сайд, Монгол Улсаас АНУ болон Канадад суугаа элчин төлөөлөгчид, Интернашионал репобликан институтийн гүйцэтгэх захирал нар мөн үг хэлнэ.
Элчин сайд Кэмбэллийн хэлсэн үгийг 2015 оны 4 сарын 22-нд та эндээс уншина уу. ХАМБЗ-ын чуулга уулзалтын хуваарь, бусад мэдээллийг эндээс авна уу.