Элчин сайд Кэмбэлл Америкт төгсөгч монголчуудын “Хөгжлийн элч” (ХЭ) холбооны “Хүндэт зочин” хөтөлбөрт оролцлоо

Элчин сайд Кэмбэлл асуулт хариултын булангаар.
Элчин сайд Кэмбэлл асуулт хариултын булангаар.

2015 оны 2 сарын 27-нд Америкт төгсөгч монголчуудын “Хөгжлийн элч” (ХЭ) холбооны “Хүндэт зочин” хөтөлбөрийн 2015 оны хоёрдогч зочноор АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Пайпэр Кэмбэлл оролцож хөтөлбөрт оролцогч төгсөгчдийн холбоонуудын оюутан залууст эмэгтэйчүүдийн оролцоо, мэргэжлийн дэвшил сэдвээр илтгэл тавилаа. Өөрийн туршлагаасаа хуваалцахын зэрэгцээ Элчин сайд жендерийн тэгш байдлын талаар 300 орчим төгсөгчид, залуу удирдагчдад ярилаа.

Хүндэт зочин хөтөлбөр бол Төгсөгчдийн холбооны Төгсөгчдийн хамтын инновацийн сангийн санхүүжилтээр хийгдэж буй есөн сар үргэлжлэх цуврал илтгэлийн хөтөлбөр юм. Энэ хөтөлбөр нь ардчилал болон хүний эрх, бизнес болон CSR буюу (аж ахуйн нэгжийн нийгмийн хариуцлага), байгаль орчин ба шинжлэх ухаан гэсэн сэдвүүд дээр голчлон анхаарлаа төвлөрүүлнэ. Сэдэв тус бүрд гурван зочныг урьж оролцуулна.

Хөтөлбөр нь төгсөгчдийг нөлөө бүхий удирдагчид, хувь хүмүүстэй дээрх чухал сэдвүүдээр хамтарсан хэлэлцүүлэг хийх замаар үзэл санаа, урам зоригийг бий болгон төлөвшүүлэх нийтлэг платформ бүтээх зорилготой юм.