Монгол Улсын Засгийн газар, Энх тайвны корпус хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 25 жилийн ойд Элчин сайд Кэмбэллийн хэлсэн үг

ЭЛЧИН САЙД КЭМБЭЛЛ: Энэ долоо хоногт маш чухал үйл явдлууд, ойнууд тохиож байна. АНУ-ын төлөөлөгчид Монгол Улсын анхны чөлөөт ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн үйл ажиллагаанд оролцоод буцсан. Тэд эдгээр үйл ажиллагаануудад оролцохдоо баяртай байсныг тэмдэглэн хэлмээр байна.

Яг 25 жилийн өмнө 8 дугаар сард тэр үеийн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга байсан Жеймс БэйкэрМонгол Улсад анхны айлчлалаараа хүрэлцэн ирсэн байдаг. Тэр үед анхны ардчилсан сонгуульд дөнгөж саналаа өгөөд байсан Монголчуудтай тэр сэтгэгдлийг нь хуваалцахад ямар их сонирхолтой байсан тухайгаа дараа нь ярьсан байдаг. Анхны тэр айлчлал нь түүнийг Монгол Улсад насаараа элэгтэй болох үндсийг тавьсан болов уу гэж боддог.

Харамсалтай нь анхны айлчлал нь Ирак Күвэйт рүү дайранаас болж дундаасаа тасалдаж, Төрийн нарийн бичгийн дарга хойшоо дуудагдаж буцсан байдаг.

Гэхдээ тэрбээр хоёр зүйлийн талаар маш итгэлтэй байсан. Эхнийх нь түрүүн тэр үеийн гадаад хэргийн сайдын тэмдэглэн хэлснээр анхны хамтын ажиллагааны  гурван гэрээ хэлэлцээр, түүний дотор Энхтайвны корпустай байгуулах хэлэлцээрт гарын үсэг зурна гэдэгт итгэлтэй байсан. Хоёр дахь зүйл нь Монгол Улсад заавал буцаж ирнэ гэсэн итгэл байсан. Яг жилийн дараа 1991 онд тэрээр Монголд өмнөхөөсөө урт хугацааны айлчлал хийсэн байдаг.

Дараа жил бид Төрийн нарийн бичгийн дарга асан Бэйкэрийн хоёр дахь айлчлалын 25 жилийн ойг, анхны Энхтайвны корпусын сайн дурын ажилтнууд Монголд ирсний 25 жилийн ойтой давхцуулан тэмдэглэх юм.

Түрүүн Гадаад хэргийн сайдын хэлснээр 1140 гаруй Энхтайвны корпусын сайн дурын ажилтнууд Монгол Улсад ажиллаад байна. Энэ 1149 хүмүүсийн тогтоосон харилцаа холбоо, сүлжээний талаар би бодох дуртай. Монгол-Америкийн хамтын ажиллагаа, харилцаа жилээс жилд өсөж, хөгжин цэгцэглэхийн хэрээр манай Энх тайвны корпусын хөтөлбөр ч мөн өсөн нэмэгдэж байна. Одоогийн байдлаар Монгол Улсад 150 Энхтайвны корпусын сайн дурын ажилтнууд ажиллаж байгаа нь урьд өмнөх жилүүдээсээ хамгийн их тоотой нь байна.

Хэрвээ би 25 жилийн дараа Энхтайвны корпусын 50 жилийн ой, Монголын ардчилалын 50 жил ойд хүрэлцэн ирж оролцохоор боллоо гэж бодоход тэр үед Монгол-Америкийн харилцаа, Энх тайвны корпусын Монгол дахь үйл ажиллагаа, хамтын ажиллагаа улам өргөжин дэвжиж, цэцэглэсэн байхыг харна гэдэгтээ итгэлтэй байна.

Баярлалаа.