Элчин сайд Галт Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид итгэмжлэх жуух бичгээ барив

Америкийн Нэгдсэн Улсаас Монгол улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Галт Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид бараалхан түүнд итгэмжлэх жуух бичгээ өргөн барьлаа. Жуух бичиг өргөн барих ёслолын ажиллагаа 2015 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Төрийн ордонд болсон байна.