Америкийн Нэгдсэн Улсаас Монгол улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Галт Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид бараалхан түүнд итгэмжлэх жуух бичгээ өргөн барьлаа. Жуух бичиг өргөн барих ёслолын ажиллагаа 2015 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Төрийн ордонд болсон байна.
2015 оны 5 дугаар сарын 7-ны өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Элчин сайд Галтын нэрийг дэвшүүлж, 8 дугаар сарын 5-ны өдөр АНУ-ын Сенатаас батламжилсан байна. Элчин сайд Галт 9 дүгээр сарын 16-нд АНУ-аас Монгол улсад суух Элчин сайдын тангарагаа өргөсөн ба 9 дүгээр сарын 24-нд Монгол Улсад хүрэлцэн иржээ. Ирэхээсээ өмнө тэрээр Монголын ард иргэдэд зориулан Танилцах видео-гоо илгээсэн байна.
Элчин сайд Галт Монгол Улсад томилогдохоосоо өмнө БНХАУ-ын Гуанжоу муж дахь АНУ-ын Ерөнхий консулын газрын тэргүүнээр ажиллаж байв. Тэрээр мөн Белград, Тайпэй, Мумбай, Бээжин, Шанхай болон Бруссель хотуудад томилогдон ажиллаж байжээ.