Намайг өнөөдөр урьсанд их баярлалаа.
Өнөөдөр дэлгүүрээ нээж байгаа ноён Трипп, ноён Тамир нарт баяр хүргэе. Америкийн брэнд Монголд, Улаанбаатарт орж ирж байгааг харахад сайхан байдаг.
Ерөнхий сайд Ч. Сайханбилэг олон удаа хэлсэнчлэн “Монгол Улс бол бизнест нээлттэй орон”. АНУ-ын компаниуд энэ эрч хүчтэй зах зээлд нэвтрэх боломжийг ашиглаж байгаад сэтгэл хангалуун байна.
5.11 бол дэлхий даяар тусгай зориулалтын тоног төхөөрөөмж, хувцас хэрэгслээрээ танигдсан брэнд бөгөөд тэдний Монгол түншүүд нь өнөөдөр энд бидэнтэй хамт байгааг харахад таатай байна.
5.11 болон Merchant Brothers-т амжилт хүсье. Баярлалаа.