Өглөөний мэнд. Өнөөдөр энэхүү чухал мэдээлэл бүхий арга хэмжээг зохион байгуулж байгаа Дэлхийн банк болон Олон улсын санхүүгийн корпорацид талархаж байна. Энд оролцож байгаадаа баяртай байна.
Эдгээр нэн чухал шинэчлэлийн ажлыг манлайлан, дэмжлэг үзүүлж байгаа Баярцогт сайдад талархал илэрхийлье.
АНУ-ын зүгээс Монгол Улсын зэрэглэл ахисан байгааг харахад нэн тааламжтай байна.
Хорь ч бай, гурав ч бай ахиц гэдэг бол нааштай шинж тэмдэг бөгөөд Монголд бизнесийн орчин жил бүр, өдөр бүр сайжирч байгаагийн илэрхийлэл болж байна.
Монгол Улсад бизнесийн орчныг сайжруулахад АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн гүйцэтгэсэн үүрэг энд чухал байсныг хэлэхэд таатай байна.
ОУХА Монгол Улсын Засгийн газар, бизнесийн болон олон улсын байгууллагуудтай хамтран бизнесийн орчин нөхцлийг байнга сайжруулж, бизнесийнхэд хэрэгтэй байгаа шинэчлэлүүдийг бодитойгоор хэрэгжүүлэх тал дээр ажилласан юм.
Тийм болохоор ОУХА-ийн гүйцэтгэсэн үүргийг би энд бахархан дурьдахад таатай байна. Цаашид бизнесийн орчныг улам сайжруулах чиглэлээр бид Монгол Улсын Засгийн газартай үргэлжлүүлэн хамтарч ажиллана гэж итгэж байна.
Монгол Улсын Ерөнхий сайдын хэлсэн “Монгол орон бизнест нээлттэй” гэдэг үгтэй би санал нийлж байна.
Энэ ажилд хамтрагч болж байгаадаа бид баяртай байна. Их баярлалаа.