ЭЛЧИН САЙД ГАЛТ: Бүгдээрэнд нь өглөөний мэнд. Сайн байцгаана уу.
Мари Гу түрүүн дурьдсан, “Ялахад минь туслаач. Хэрвээ би ялж чадахгүй бол тэр оролдлогодоо шантаршгүй байхад минь туслаач” гэсэн дэлхийн өнцөг булан бүр дэх Тусгай олимпын тамирчдын тангараг байдаг.
Эдгээр үгс нь спортын тэмцээн, сайн тамирчны жинхэнэ мөн чанарыг агуулж байдаг.
Өдөр бүр, дэлхийн өнцөг булан бүрд буюу 180 гаруй оронд Тусгай олимпын тэмцээнүүд өрнөж байдаг.
50 гаруй жилийн өмнө АНУ-д үүсэн хөгжсөн Тусгай олимпд өдгөө жил бүр дөрвөн сая давсан тамирчид 100 мянга гаруй үйл ажиллагаанд хамрагдаж байна.
Монголын Тусгай олимп нь дэлхийд хамгийн залуу хөтөлбөрүүдийн нэг болж байгаа явдалд би ихэд баяртай байна.
Лос Анжелесын Тусгай олимпд Монголын 16 тамирчид спортын олон төрлөөр өрсөлдөж, гурван алт, дөрвөн мөнгө болон дөрвөн хүрэл медаль хүртсэн.
Лос Анжелест гаргасан тэдний амжилтаар бид маш ихэд бахархаж байгаа бөгөөд энэ нь өнөөдөр цугларсан та бүхэнд урам зоригийг хайрлана гэдэгт итгэлтэй байна.
Миний бие Монголын Тусгай олимпд үзүүлсэн АНУ-ын Энхтайвны корпусын дэмжлэгээр бахархаж байна.
2015 оны 11-р сард Энхтайвны корпусын сайн дурын ажилчид анхны Тусгай олимпыг Өвөрхангай аймагт зохион байгуулсан ба энэ сарын эхээр мөн сайн дурын ажилчдын групп Баян-Өлгий аймагт баруун бүсийн тамирчдыг хамруулсан өвлийн тэмцээнийг зохион байгуулсан байна.
Та бүхэнд өнөөдрийн тэмцээнд нь амжилт хүсье. Бүх оролцогчид доо маш их баярлалаа. Та нар бүгд тамирчид, бүгд эрэлхэг зоригтой, бүгд ялагчид юм.
Маш их баярлалаа.