Сургалт семинар, жижиг төслийн грант |6 сарын 6-11-нд
АНУ-ын Элчин сайдын яам 976 Галерейтай хамтран АНУ-ын соёл урлагийн Инкубатор хөтөлбөрийг 2015 оны 6 сарын 6-11-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
АНУ-ын соёл урлагийн Инкубатор хөтөлбөрийг АНУ-ын Төрийн департаментын Боловсрол, соёлын товчоо удирдаж, урлаг, технологийн сүлжээ ZERO1 хэрэгжүүлдэг. Энэхүү хөтөлбөр нь урлагийн шинэлэг хэлбэрээр дамжуулан залуу үеийнхэн, уран бүтээлчид, иргэд, эмэгтэйчүүдийг дэмжих, ДОХ-оос хамгаалах, нийгмийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх, мөргөлдөөн болон байгаль орчны асуудлыг шийдвэрлэх зэрэг замаар Ази дахь АНУ-ын гадаад бодлогыг хэрэгжүүлэх зорилготой хөтөлбөр юм.
Улаанбаатар хотноо зохион байгуулагдах сургалтад хамрагдсанаар оролцогчид дохиоллын ба аналог системд суурилсан газрын зургийн арга хэрэгслүүдийг ашиглан интернетийн орчинд хэрхэн соёл урлаг болон технологийн төсөл хэрэгжүүлж болох талаар суралцана. Оролцогчид өөрсдийн гадаад орчныг газар зүйн зураглал дээр буулган дүрслэл гаргаж, түүнийгээ олны хүртээл, шинэ технологи бүхий, ард иргэдийн оролцоог дэмжсэн төсөл хэрхэн бүтээж болох талаар загвар хөтөлбөр, туршилтуудыг хийх онцлогтой юм.
Сургалтын удирдагч:
Энэ төслийн хүрээнд АНУ-аас Монголд ирээд буй уран бүтээлч, загвар зохион бүтээгч Шиао Вэй Уайнг хэмээх сургагч багш сургалт семинаруудыг удирдан явуулах бөгөөд тэрээр олон нийтийн шинэ медиа технологид суурилсан соёл урлагийн бүтээл зохион бүтээх чиглэлээр 10-аад жилийн мэдлэг туршлагатай нэгэн юм. Түүний өмнө нь хэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөрүүд, төрөл бүрийн уран бүтээл, инсталляциуд нь АНУ, Европ, Ази гэх мэт дэлхийн олон улс орны ард иргэд, урлаг сонирхогчдын хүртээл болж байсан байна.
Сургалтын агуулга:
- Газар зүйн зураглал хэрхэн урлагийн бас нэг төрөл болохыг, цаашлаад хэрхэн харилцан ойлголцлыг төрүүлж чадахыг олж мэднэ.
- Интернетэд байгаа арга хэрэгслүүдийг ашиглан интерактив буюу харилцаа үүсгэж болохуйц дүрслэлийг бий болгож, түүн дотроо 3D бодит биетүүдийг үүсгэн, олон нийтийн оюунлаг, сэтгэн бодох сэдлийг төрүүлэх орчинг хэрхэн бий болгож болох талаар суралцана.
- Ашиглагдах технологийн талаар гэвэл, хамгийн энгийнээс хамгийн орчин орчин үеийн гэгдэх олон төрөл зүйлийн арга, технологи ашиглана. Сургалтад оролцогчид өөрсдийн туршлага, нөөц бололцоо дээрээ тулгуурлан шинэ мэдлэг, туршлагыг олж авах боломжтой.
- Оролцогчид дүрслэн зурах ба судлан ажиглах чадвараа ахиулах дадлага ажлуудыг хийх бөгөөд тэдгээр чадавхууд аливааг баримтжуулах, бүртгэх, цаашлаад дүрслэлээр дамжуулан аргумент дэвшүүлэхэд ямар чухал болохыг ойлгоно.
- Суралцагсад өөрсдөд байгаа ямарваа төслийн санаагаа хэрхэн зөв, далайцтай гаргаж ирэх тал дээр дадлага хийх бөгөөд үүнд төсөв бүрдүүлэлтээс аваад төслийн явцын хяналт, үр дүнтэй хэрэгжилтийг хэмжих, тооцох зэрэг орно.
Сургалтын эцэст юу хүлээгдэж байна вэ?
- Оролцогчид шинэ технологид суурилсан уран бүтээлийн талаар тодорхой ойлголт, арга зүйтэй болох
- Харилцаа холбоо, танилын хүрээ, хамтын ажиллагаагаа тэлэх боломж
- Нүүдэлчдийн Газар Зүйн Зураглалын Нийгэмлэгт нэгдэх боломж
- Газар зүйн зураглал ашиглан өөрийн уран бүтээлээ оршин суудаг хот, дүүрэг, хороондоо хэрэгжүүлэх хүсэлтэй, бүтээлч ажлын төслийн санаа байвал жижиг төслийн санхүүжилтийг грант хэлбэрээр хожих боломж
- Нүүдэлчдийн Газар Зүйн Зураглалын Нийгэмлэгийн 6 дугаар сарын үзэсгэлэнд өөрийн бүтээлээрээ оролцох боломж
Хэзээ:
- 6 дугаар сарын 6-7 – 976 Галерейд
- 6 дугаар сарын 8-11 – 976 Галерейд 18-21 цагт
Төслийн санал гаргах өдөр:
- 6 дугаар сарын 11 – 976 Галерейд
Төлбөр: Үнэгүй
Та оролцмоор байна уу? Сургалтын аль ч өдрүүдэд хүрэлцэн ирж чөлөөтэй оролцож болно.
Сургалт семинар болон жижиг төслийн грантын талаарх мэдээллийн эндээс авна уу. АНУ-ын соёл урлагийн Инкубатор хөтөлбөрийг талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.