
2015 оны 12-р сарын 9-нд Улаанбаатар хотын Америкийн соёл мэдээллийн төв дээр Фулбрайтын Англи хэлний туслах багш (ETA) нар оюутнуудтайгаа тривиа тэмцээн зохион байгууллаа.
Тривиа үдшээр ETA нарын сургуулиудын 40-өөд сурагчид дөрвөн багт хуваагдан АНУ-ын түүх болон улс төр, олны таних хүмүүс, спорт, энтэртэйнмэнт, болон дурсгалт газрууд зэрэг төрлөөр өрсөлдсөн ба Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн сурагчдын баг ялж, Хөдөө аж ахуйн их сургуулийн болон Улаанбаатар Эрдэм их сургуулийн багууд удаалсан байна.
АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албаны дарга тус тэмцээн зохион байгуулахад оролцож, оюутнуудтай танилцан, Англи хэл сурах болон бусад ном материал тараалаа.