
Фулбрайтын Англи хэлний туслах багш (ETA) Бэн Турча Хөдөө аж ахуйн их сургуулийн (ХААИС) Гадаад хэлний тэнхим багш нар хамтран “Америкийн өдөр” арга хэмжээг 2016 оны 3-р сарын 10-нд зохион байгууллаа.
Сурагчдын АНУ-ын талаар мэдлэгийг асуулт хариултын тривиа зэрэг сонирхолтой тэмцээнээр дамжуулан нэмэгдүүлэх, Англи хэлний чадвараа сайжруулахад туслах зорилгоор зохион байгуулагдсан нэг өдрийн арга хэмжээнд нийт 200 орчим оюутнууд оролцсон байна.
Арга хэмжээг нээн ХААИС-ын Захиргааны албаны дарга Ц.Сүхтулга үг хэлсэн ба түүний дараагаар АНУ-ын Элчин сайдын яамны Консулын хэлтсийн мэргэжилтэн Фрэд Клүн Америкийн дээд боловсролын систем, АНУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрүүдийг танилцуулсан.
“Америкийн өдөр” арга хэмжээ тривиа тэмцээнээр үргэлжилж, ETA Бэн Америкийн ерөнхийлөгчийн сонгууль, Вашингтон ДС хотын тухай сонирхолтой яриагаар төгссөн.
Фулбрайтын ETA хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.