Америкийн өдрүүд – 2022

Монгол Улс болон Америкийн Нэгдсэн Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн баярыг тэмдэглэж Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамнаас соёл урлагийн цуврал арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Зургаадугаар сарын 15-наас 30-ны хооронд үргэлжлэх Америкийн өдрүүдтэй хамт байгаарай! Мөн #AmericanDays2022 болон #USMongolia35 хаштагийг ашиглан 35 жилийн ойн хүрээнд явагдах бүхий л хөтөлбөр, арга хэмжээнүүдийн талаарх мэдээллийг цаг алдалгүй аваарай!

Америкийн өдрүүдийн хүрээнд дараах цуврал арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Доорх арга хэмжээнүүд нь бүгд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ бөгөөд ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ явагдах болно.

Америкийн баримтат кино өдрүүд

Хэзээ: 6-р сарын 15-19
Хаана: Тэнгис кино театр
Facebook event: https://fb.me/e/5jXVRBEnf

Кино өдрүүдийн хүрээнд толилуулах уран бүтээлийн хуваарь (өөрчлөлт гарах магадлалтай)

6-р сарын 15: Сэтгүүлзүй

  • 18:00 Жозеф Пулитцер: Ард түмний дуу хоолой – 84 мин
  • 19:30 Хэлэлцүүлэг: Фулбрайт хөтөлбөрийн мэргэжилтэн Жефф Саут, Сэтгүүлзүй, инноваци, хөгжлийн Үүр төвийн үүсгэн байгуулагч Б.Дуламхорлоо, Хэвлэлийн хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал М.Мөнхмандах, MPA-ийн Захирал Б.Бямба-Очир

6-р сарын 16: STEM (Шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик) – Онцлох зочин Аиша Бөү

  • 18:00
    • Хайсаар (богино цуврал) – 18 мин
    • Хуваалцахуй – 13 мин
    • Сансар эсвэл оргүй хоосон – 29 мин
  • 19:00 “Шинжлэх ухаан, технологийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог бэхжүүлэх нь: Аишагийн түүх” – Аиша Бөү
    *Америкийн технологийн энтрепренер Аиша Бөү өөрийн STEM салбарт орж, сансар судлалын чиглэлээр мэргэшиж, НАСА-д элсэн орж, өдгөө Америкийн хамгийн хурдацтай хөгжиж буй компаниудын нэгийг үүсгэн байгуулсан түүхээсээ хуваалцах болно.
  • 20:15 Мянганы сорилтын корпорац – Усны түүхүүд (богино хэмжээний кинонууд) – 60 мин
    *Богино хэмжээний кино туурвих уралдааны сүүлийн шатанд шалгарсан 9 залуу уран бүтээлчдийг онцолно.

6-р сарын 17: Кино уран бүтээл

  • 18:00 “GODSEND” кино төслийн танилцуулга – 60 мин
    *Монгол Улсын Холливүүдтэй хамтран хэрэгжүүлж буй анхны томоохон хэмжээний кино төсөл болох “Godsend”-ийн талаар тус кино төслийн зохиолч, продюсер Жеймс Лиотта, Холливүүдийн продюсер Жейсон Мандл нар яриа хийж, өөрсдийн мэдлэг туршлагаас хуваалцана.
  • 20:00 Долгион урлахуй: Киноны дуу чимээний урлаг – 94 мин
    *Үзвэрийн өмнө кино найруулагч Мидж Костин цахимаар мэндчилгээ дэвшүүлж, үзвэрийн дараа яриа хэлэлцүүлэг удирдан явуулна.

6-р сарын 18: Хүний эрх

  • 10:00 Кино боломж – 98 мин
    *Үзвэрийн өмнө кино найруулагч Женни Голд цахимаар мэндчилгээ дэвшүүлж, үзвэрийн дараа яриа хэлэлцүүлэг удирдан явуулна.
  • 11:40 Хэлэлцүүлэг: Үзвэрийн дараа Ерөнхий сайдын Нийгмийн хамгаалал, хөгжлийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Ч.Ундрахбаяр болон Эрдэнэт хотын Хүмүүн Бие Даан Амьдрах Төвийн тэргүүн Ганчимэг нар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдсан асуудлуудын талаар, мөн тэдгээр асуудлуудыг шийдвэрлэхэд кино урлаг ямар үүрэг гүйцэтгэж болох тухай хэлэлцүүлэг өрнүүлнэ.
  • 15:00 Гэсэн хэдий ч – 79 мин
    *Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ-ын Тэргүүн Золзаяа, Олон нийтийн сүлжээн дэх иргэний нийгмийн төлөөлөгч Б. Цацрал болон ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ц.Эрдэнэхишиг нар Монгол дахь эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх хөдөлгөөний тухай хэлэлцүүлэг өрнүүлнэ.
  • 17:30 Лос Анжелесийн цагдаа эмэгтэйчүүд – 23 мин

6-р сарын 19: Олон ургалч байдал

  • 14:00 Түргэн тусламжийн тасаг – 80 мин
    *Үзвэрийн өмнө кино найруулагч Кэролин Жөүнз цахимаар мэндчилгээ дэвшүүлнэ.
  • 16:00 Дэндүү Ральф – 108 мин
    *Үзвэрийн өмнө Америкийн соёл мэдээллийн төв, Мэйкерспэйсийн дизайнер нээлтийн үг хэлнэ.
  • 19:00 Ремикс: Хип хоп Икс загвар – 67 мин
    *Үзвэрийн өмнө DJ Crazy Tuk-ийн уран бүтээлээ толилуулж, үзвэрийн дараа кино уран бүтээлчид Лиза Кортес, Фара Икс нар яриа хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Шинжлэх ухаан, технологийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог бэхжүүлэх нь – Аиша Бөү Монголд

Хэзээ: 6-р сарын 15-16
Facebook event: https://fb.me/e/2LWSh0TAc

Хуваарь:

6-р сарын 15

  • 09:00-17:20 “Шинжлэх ухаан, технологийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог бэхжүүлэх нь: Нээлттэй хэлэлцүүлэг”
    Хаана: Блю Скай зочид буудал
    Бүртгүүлэх холбоос (Google form): https://forms.gle/j8Rxdvr87gBmGw4V8
  • 18:30-20:00 “Шинжлэх ухаан, технологийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог бэхжүүлэх нь: Аишагийн түүх”
    Хаана: УБ дахь Америкийн соёл мэдээллийн төв

6-р сарын 16

  • 19:00-20:00 “Шинжлэх ухаан, технологийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог бэхжүүлэх нь: Аишагийн түүх”
    Хаана: Тэнгис кино театр

*Улаанбаатар дахь Америкийн соёл мэдээллийн төвд болох яриа нь Дархан, Сайншанд, Ховд, Улаангом дахь Америкийн соёл мэдээллийн төвүүдэд давхар LIVE явагдана.

Нээлттэй хаалганы өдрүүд

Хэзээ: 6-р сарын 20-24
Хаана: Америкийн соёл мэдээллийн төвүүд
Facebook event: https://fb.me/e/1zPVrHRis

Олон нийтэд нээлттэй танилцуулгын хуваарь (өөрчлөлт гарах магадлалтай):

6-р сарын 21
Сэдэв: Америк хоол

  • 13:00 Америкийн хоолны соёлыг Монголд нэвтрүүлэх нь – Клифф Арранд (Rosewood ресторан)
  • 14:00 Цагаан хоолны соёл: Фулбрайтын Англи хэлний туслах багш Оодри Кулберг
  • 15:00 Америк хоолны соёл (АНУ-ын Төрийн департаментын дадлагажих хөтөлбөрийн оролцогч Иан Найт)
  • 16:00 Америкийн амттан (Элчин сайдын өргөөний тогооч)

6-р сарын 22
Сэдэв: Соёлын хөтөлбөрүүд

  • 12:00 Элчин сайдын яамнаас удирдан явуулдаг соёлын хөтөлбөрүүдийн танилцуулга
  • 13:00 Элчин сайдын Соёлын өвийг хамгаалах сангийн төслүүд
    • Д.Мөнхтогоо, Үндэсний музейн арга зүйч
  • 14:00 Кино урлагийн солилцооны хөтөлбөр
    • Д.Эрдэнэбүрэн, Кино найруулагч, ЛГБТөвийн эрх зүйч
  • 15:00 Хөгжим, бүжгийн хөтөлбөрт оролцогчдын яриа
    • Б.Дуулал, уран бүтээлч
  • 16:00 Англи/Монгол яруу найргийн нээлттэй микрофон
    • Жон Браун, ОНХА-ны дарга
    • Б.Сувд, Номын соёлт ертөнц ТББ-ын үүсгэн байгуулагч
    • Ө.Батбаяр, Next Level хөтөлбөрийн оролцогч, рэппер

6-р сарын 23
Сэдэв: Англи хэл, Мэргэжлийн солилцооны хөтөлбөрүүд

  • 12:00-17:00 Мэдээллийн булан (LEAD хөтөлбөрийн төгсөгчдийн холбоо, FLEX хөтөлбөрийн төгсөгчдийн холбоо, Америкт төгсөгчдийн холбоо – MASA, Англи хэлний хөтөлбөр)
  • 12:30-13:00 OPEN цахим хөтөлбөрийн хэлэлцүүлэг
  • 13:00-13:30 Англи хэлний үзүүлэн сургалт
  • 15:00-16:00 Төгсөгчдийн холбооны илтгэл
  • 16:00-17:00 Хюберт Хамфригийн хөтөлбөр

6-р сарын 24
Сэдэв: Оюутан сурагчдад зориулсан тэтгэлэгт хөтөлбөрүүд

  • 12:00-12:30 Фулбрайтын оюутны хөтөлбөр
  • 12:30-13:00 Цэргийн атташегийн бакалаврын хөтөлбөр
    Бакалаврын оюутнуудын Глобал ЮГРАД хөтөлбөр
    Бакалаврын эмэгтэй оюутнуудын манлайллын SUSI хөтөлбөр
  • 13:00-13:30 ЕБС-ийн сурагчдын ФЛЕКС хөтөлбөр
    ЕБС-ийн эмэгтэй сурагчдын TechGirls хөтөлбөр
  • 13:30-14:00 Ахлах ангийн сурагчдад зориулсан FLEX солилцооны хөтөлбөрийн танилцуулга
  • 14:00-15:00 Боловсрол зөвлөгөөний төв (EducationUSA): Америкт суралцах 5 алхам
  • 15:00-16:00 Консулын хэлтсийн яриа
    *Улаанбаатар дахь Америкийн соёл мэдээллийн төвд болох яриа нь Дархан, Сайншанд, Ховд, Улаангом дахь Америкийн соёл мэдээллийн төвүүдэд давхар LIVE явагдана.

АНУ-ын Цэргийн хамтлаг Монголд

Хэзээ: 6-р сарын 26 – 7-р сарын 2
Хаана: Улаанбаатар, Дархан хотуудад
Facebook event: https://fb.me/e/3fN2oCJrc

Аялан тоглолтын хуваарь: