2015 оны 4 дүгээр сар нь Смитсониан Институтийн Америкийн Түүхийн Үндэсний Музейн 14дэх Жааз Хөгжмийн сар болж байгаа бөгөөд энэ сарыг жаазыг жинхэнэ Америк хөгжим, дэлхийн соёлын баялаг гэдэг талаас нь түүний түүх, уламжлалыг нийтэд түгээх үүднээс тэмдэглэсээр ирсэн.
Америкийн соёл мэдээллийн төвөөс уг сарын хүрээнд Америк жаазыг таниулан түгээж, Олон улсын жааз өдрийг тэмдэглэн “Америкийн хөгжим: Жааз” тоглолтыг зохион байгуулах гэж байна.
Тоглолт: 2015 оны 4-р сарын 30-ны Пүрэв гарагийн 18:30-аас Америкийн соёл мэдээллийн төвийн Хөтөлбөрийн танхимд болно.
Хаяг: Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сан (Циркийн баруун талд) Америкийн соёл мэдээллийн төв
Тоглолтод Монгол улсын Филармоны дуучин, Соёлын тэргүүний ажилтан дуучин Н.Наранбаатар, Соёлын тэргүүний ажилтан дуучин Ц.Хулан нар хамтран оролцох тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Лавлах утас: 70115703
И-мэйл: ubamericancorner@gmail.com