АНУ-ын Худалдааны Дэд Төлөөлөгч Эдуард Грессэр АНУ-ын Хөнгөлөлтийн Ерөнхий Системийг таниулах сургалт зохион байгуулав

АНУ-ын Худалдааны Дэд Төлөөлөгч Эдуард Грессэр АНУ-ын Хөнгөлөлтийн Ерөнхий Системийг таниулах сургалт зохион байгуулав

АНУ-ын Худалдааны дэд төлөөлөгч Эдуард Грессэр Монгол Улсад айлчлах үеэрээ Монголын экспортлогч нарт АНУ руу хийх экспортоо нэмэгдүүлэх боломжийн талаар мэдээлэл өгөв.  Энд дарж татаж авна уу.

АНУ руу экспортлох зарим бараа бүтээгдэхүүнд тарифийн хөнгөлөлт олгодог Хөнгөлөлтийн Ерөнхий Систем хөтөлбөрийн талаарх тус сургалтыг Монгол Улс дахь АНУ-ын Элчин Сайдын Яам, АНУ-ын Худалдааны Төлөөлөгчийн Газар, Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим, Монгол дахь Америкийн Худалдааны Танхим  хамтран АНУ-ын зохион байгууллаа.  Худалдааны Дэд Төлөөлөгч Эдуард Грессэр нь Монгол Улсад сүүлийн жилүүдэд ирсэн хамгийн өндөр худалдааны албан тушаалтан бөгөөд энэхүү айлчлал нь АНУ – Монголын худалдаа, хөрөнгө оруулалтын харилцаа стратегийн түншлэлийн түвшинд гүнзгийрч буйг харуулсан үйл явдал болсон юм.

АНУ-ын Хөнгөлөлтийн Ерөнхий Систем нь Монгол зэрэг 120 гаруй улс орны маш олон бараа бүтээгдэхүүнийг тарифаас хөнгөлөх эсвэл чөлөөлөх боломжийг олгодог ч экспортлогч нар тус хөтөлбөрийн талаар мэдээлэлгүйгээс үүдэн үр ашгийг нь төдийлөн хүртэж чаддаггүй байна.