Бизнес

Улаанбаатар хот дахь АНУ-ын ЭСЯ Америкийн хөрөнгө оруулалтыг Монгол улсад хөхүүлэн дэмжсээр ирсэн билээ. Америкийн тусламжаар олон салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүд нь Монгол улсад бизнесийн тэргүүн туршлагыг нэвтрүүлэн дэлхийн эдийн засгийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахад нь дэмжлэг үзүүлж улс орны эдийн засгийн өсөлтийг хангахад чухал хувь нэмэр оруулж байгаа билээ. Үүнд АНУ-ын Хөгжлийн Агентлагаас хэрэгжүүлж буй төслүүд ч мөн багтдаг юм.

Монгол улсад мөрдөж буй хууль эрх зүйн баримт бичгүүд, дүрэм журам, эдийн засгийн өнөөгийн байдал, ерөнхий чиг хандлага, бизнесийн боломжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл зүүн талд байгаа холбоосон дээр дарна уу. Монголын зах зээл, эдийн засгийн байдлыг зөв үнэлж бизнесийн ухаалаг шийдвэр гаргахад тань туслах зорилгоор та бүхэнд эдгээр мэдээллийг хүргэж байна. Мөн түүнчлэн тус улсын татварын систем, аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой хууль дүрмүүд, эдийн засгийн чиг хандлага, орчин, нөөц бололцооны талаар мэдээлэл авах боломжтой.

Хэрэв танд илүү мэдээлэл хэрэгтэй бол Эдийн засаг, Худалдааны хэлтэстэй холбоо барьж болно.