Ерөнхийлөгч Обама 2014 он гэхэд экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилгоор 2010 онд Экспортын үндэсний санаачлагыг (ЭҮС) зарласан. АНУ-ын Элчин сайдын яам нь Монголд экспортын бизнес эхлүүлэх, эсвэл экспортоо өргөжүүлэх зорилготой АНУ-ын компаниудыг дэмжихийг зорьдог.
Энэ хэсэгт та экспортын зах зээлийн хувьд Монголын тухай хураангуй мэдээлэл болон бизнес эхлүүлэхэд зориулсан зарим нэгэн саналуудыг олж авах болно.
БИЗНЕСИЙН ГАРАА
Эдийн засгийн нөхцөл байдал, боломжуудын ерөнхий тоймыг export.gov цахим хуудасны Монголын тухай хэсгээс авна уу. Хилийн чанадад тухайн чиглэлээр дагнан ажиллаж буй манай мэргэжилтнүүдийн боловсруулсан салбарын болон улс орнуудын зах зээлийн тухай 100,000 гаруй тайлан бүхий АНУ-ын Худалдааны албаны Зах зээлийн судалгааны архиваас мэдээлэл бас авч болно. Тус мэдээллийн санд дараах мэдээллүүд багтсан:
- Улс орны худалдааны хөтөч (“…д бизнес хийх” гэсэн хэсгээс шинэ мэдээлэл авч болно)
- Салбарын тойм*
- Зах зээлийн хамгийн сүүлийн үеийн мэдээллүүд*
- Олон талт Хөгжлийн банкны тайлангууд*
- Шилдэг зах зээлүүд*
- Салбарын/Бүсийн тайлангууд*
Монголд экспорт хийх талаар зөвлөгөө, дэмжлэг авахыг хүсвэл тухайн орны АНУ-ын Экспортыг дэмжих төвтэй холбоо барина уу. Танд ойрхон Худалдааны мэргэжилтэнтэй холбоо барина уу.
Тухайн оронд ажиллаж буй Жижиг бизнесийг дэмжих төвтэй (ЖБДТ) холбоо барина уу. Бизнес эрхлэхэд саад бэрхшээл тулгардаг ч, танд оршин суугаа газраа тусламж авах боломж бий. Жижиг бизнесийг дэмжих төвүүд (ЖБДТ) нь жижиг бизнес эрхлэгчид болон хувиараа бизнес эрхлэхээр зорьж буй хүмүүст боловсролын үйлчилгээ өгөх зорилготой Жижиг бизнесийг удирдах газрын хэрэгжүүлж байгаа голчлон Засгийн газар болон их дээд сургууль, коллежийн хоорондын түншлэл юм.
Монгол дахь Америкийн Худалдааны танхим зэрэг тухайн улс орон дахь бизнесийг дэмжих байгууллагуудтай холбоо барина уу.
Танд тохирсон бизнесүүдтэй холбон зуучлах үйлчилгээг өргөнөөр ашиглана уу.
МОНГОЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ
Боломжит хөрөнгө оруулагчид: Хөрөнгө оруулалтын гараа
Хэрвээ та Монголд хөрөнгө оруулахыг хүсвэл дараах зөвлөгөөг бодолцож үзнэ үү:
- АНУ-ын Элчин сайдын яамд бүртгүүлнэ үү – Хэрвээ та хөрөнгө оруулахаар Монголд ирэхээр төлөвлөж байгаа бол, энэ хуудсан дээрх холбоо барих хаягууд руу цахим шуудан илгээж бидэнд мэдэгдэнэ үү.
- Хөрөнгө оруулалт хариуцсан Засгийн газрын холбогдох агентлаг болох Invest Mongolia тэргүүтэй тухайн улс орны байгууллагуудтай танилцана уу.
- Монгол дахь Америкийн худалдааны танхим тэргүүтэй тухайн орон дахь АНУ-ын бизнесийг дэмжих байгууллагуудтай холбоо барина уу.
- Монголын Бизнесийн Зөвлөл зэрэг тухайн орны бизнесийг дэмжих байгууллагуудтай холбоо барина уу.
- Манай Элчин сайдын яамны Фейсбүүк хуудас эсвэл Твиттер хуудсыг дагаарай.
Одоогийн хөрөнгө оруулагчид: Харилцаагаа хадгалах
Хэрвээ та яг одоо Монголд хөрөнгө оруулалт хийж байгаа бол, АНУ-ын Элчин сайдын яам таныг үргэлжлүүлэн холбоотой байхыг хүсч байна. Харилцаа холбооны сувгуудыг нээлттэй байлгах дараах хэд хэдэн алхмуудыг бид санал болгож байна:
- АНУ-ын Элчин сайдын яамд бүртгүүлнэ үү – Хэрвээ та Монголд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бол, энэ хуудсан дээрх холбоо барих хаягууд руу цахим шуудан илгээж бидэнд мэдэгдэнэ үү.
- Цахим шуудангийн хаягийн жагсаалтдаа биднийг нэмээрэй – бид танаас мэдээлэл хүлээн авч байнга холбоотой байхдаа үргэлж баяртай байх болно.
- Манай Элчин сайдын яамны Фейсбүүк хуудас эсвэл Твиттер хуудсыг дагаарай.
- Аливаа асуудлаар ярилцахын тулд манай эдийн засгийн, эсвэл худалдааны хэлтсийн багтай уулзалт зохион байгуулж болно.
МОНГОЛД АЖИЛЛАХ
Бизнес виз
Монголд зочлох виз хэрхэн авах тухай мэдээлэл авахыг хүсвэл Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яамны цахим хуудсаар зочилно уу.
Аялалын зөвлөмж
Одоогийн байдлаар өгч буй Төрийн Департаментын Монголд аялах зөвлөмжийг хараарай.
ГАДТХ
Гадаадын авлигын дадлын тухай хууль (ГАДТХ) нь чөлөөтэй, шударга зах зээлийн төлөө авлигад өртсөн бизнес дадлыг хориглох зорилготой авлигын эсрэг чухал арга хэрэгсэл юм. ГАДТХ нь бизнесийг өөрийн болгох эсвэл авч үлдэх зорилгоор гадаадын төрийн албан хаагчид үнэ өртөг бүхий аливаа зүйл амлах, санал болгох, өгөх, эсвэл өгөх зөвшөөрөл олгохыг хориглодог. Дээрх хориг заалтууд нь АНУ-ын хуулийн этгээд болох хувь хүмүүс ба компаниудын аль алинд болон АНУ-ын хөрөнгийн биржид бүртгэлтэй бүх компанид үйлчилнэ . Тус хуулиар мөн АНУ-д нээлттэй худалдаа эрхэлдэг компаниудаас санхүүгийн үнэн зөв бүртгэл тооцоо хөтөлж, зүй зохистой дотоод хяналт хэрэгжүүлэхийг шаарддаг.
ГАДТХ-ийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авч болно.
Аливаа худалдаа наймаанд оролцогч тал тухайн үйлдэл нь ГАДТХ-ийг зөрчсөн эсэхийг мэдэхийг хүсвэл хуулиар тогтоосны дагуу дүгнэлт гаргуулах процедурыг ашиглах эрхтэй. Тухайн үйлдлийн талаар бичгээр тайлбар авснаас 30 хоногийн дотор Ерөнхий прокурор/шүүх нь тус үйлдэл ГАДТХ-ийг зөрчсөн эсэх дүгнэлтийг бичгээр үйлдэж тайлбар өгсөн талд танилцуулна. Ийм дүгнэлтүүд нь цаашид оролцогч талуудад тухайн үйлдэл нь ГАДТХ-ийг зөрчөөгүй гэсэн няцаалтын үндэслэл болох төдийгүй, Хууль зүйн департамент нь өнгөрсөн хугацаанд гарсан дүгнэлтүүдийг хэвлэн нийтлүүлснээр ижил төстэй нөхцөл байдалд орсон бусад компаниудад удирдамж зааварчилгаа болох давуу талтай.
Хууль зүйн департаментын дүгнэлт гаргуулах процедурын тухай дэлгэрэнгүй мэдээллийг эндээс харна уу: http://www.morganlewis.com