Олон улсын нүүдлийн шувуудын өдрийг тохиолдуулан “Шувуудын нүүдэл” баримтат киног толилуулна

event flyerАНУ- ын Элчин сайдын яам Олон улсын нүүдлийн шувуудын өдрийг тохиолдуулан 2015 оны 5 сарын 27- ны 16:00 цагт Д.Нацагдоржийн нэрэмжит Нийслэлийн нийтийн номын санд байрлах Америкийн соёл мэдээллийн төвд “Шувуудын нүүдэл” баримтат киног толилуулах гэж байна.

Уг киног гурван жилийн хугацаанд дэлхийн долоон тивээр аялан маш уран чадварлагаар хийж бүтээсэн бөгөөд газар дэлхийг нүүдлийн шувуудын нүдээр харуулж байгаагаараа онцлог юм. Хамтран зохион байгуулагчаар Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Математикийн Байгалийн Ухааны Сургуулийн Биологийн тэнхим оролцож байна.

Киноны өмнө Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Биологийн тэнхим, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS), шувуу сонирхогч-фото зурагчин зэрэг байгууллага, хувь хүмүүс илтгэл тавих ба арга хэмжээний төгсгөлд чөлөөт ярилцлага, хөнгөн зууштай.