АНУ-ын ЭСЯ-нд цайны газрын үйл ажиллагааг эрхлэн явуулах лиценз эзэмших гэрээний тендер

ТЕНДЕРИЙН УРИЛГА

ОГНОО: 2021 оны 11 дүгээр сарын 8

Тендерт оролцох хүсэлтэй байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн анхааралд:

Америкийн Нэгдсэн Улсын Элчин Сайдын Яам нь тус Яаманд цайны газрын үйл ажиллагааг эрхлэн явуулах лиценз эзэмших гэрээний Тендерийг зарлаж байна.
Хавсралт 1 нь Элчин Сайдын Яам болон сонгогдсон гүйцэтгэгч хоёрын хооронд байгуулагдах лицензийн гэрээний саналаас бүрдэнэ. Энэхүү гэрээ нь үндсэн бичиг баримтаас гадна дараах 3 дагалдах бичиг баримтуудаас бүрдэнэ.

  • Баримт 1- Лицензийн гэрээний дагуу шаардагдах гүйцэтгэл
  • Баримт 2- Лиценз олгогч олгогчийн зүгээс хангах тоног төхөөрөмж, гал тогооны хэрэгсэл
  • Баримт 3- Амралтын өдрүүд, баярын хуваарь

Хавсралт 2 нь Тендерийн бичиг баримтыг бэлдэх зааварчилгаа, ЭСЯ-ны Тендерийг үнэлэх аргачилал болон лицензийн гэрээний гүйцэтгэгчийн сонголт гэх мэтийн зүйлүүдийг багтаасан болно.

Тендерийг хүлээн авах хугацаа:

БҮХ ТЕНДЕРИЙН БИЧИГ БАРИМТЫГ ДOOРХ ХАЯГААР 2021 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 18-НЫ ӨДРИЙН 15:00 ЦАГААС ӨМНӨ ХҮЛЭЭН АВНА. ЭНЭ ХУГАЦААНААС ХЭТЭРСЭН ТОХИОЛДОЛД ТЕНДЕРИЙН БИЧИГ БАРИМТЫГ ХҮЛЭЭН АВАХГҮЙГ МЭДЭГДЬЕ.

Тендерийг дараах хаягаар хүлээн авна:

  • Адам Старр-Кинг
    Аж Ахуйн Хэлтэс (Цайны газрын Тендер)
    АНУ-ын Элчин Сайдын Яам
    Дeнвeрийн Гудамж #3
    Их тойруу, 11 хороолол
    Улаанбаатар 14190

Тендерийн урилгатай холбоотой асуултууд болон Элчин Сайдын Яам дээрх үйлчилгээ үзүүлэх газрыг үзэж сонирхох байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд зориулсан хурал зохион байгуулагдана.

Энэхүү хурал нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 09:00 цагт болох бөгөөд оролцохыг хүсэгчид 11 дүгээр сарын 14-ний 15:00 цагаас өмнө нэрсийн жагсаалтаа доорх и-мэйл хаягаар илгээнэ. Мөн Тендерийн урилгатай холбоотой асуух асуултуудаа дараах и-мэйл хаягруу хурал болохоос хамгийн багадаа 2 хоногийн өмнө илгээнэ үү.

И-мэйл: Ulaanbaatarcafeteria@state.gov

Хүндэтгэсэн,
Адам Старр-Кинг