Төрийн Департамент 2021 оны Олон Үндэстний Цагаачлалын Визийн сугалаанд оролцогчдын статус шалгах хугацааг 5-р сарын 5-ны өдөр байсныг 6-р сарын 6-ны өдөр болгон хойшлууллаа. Департаментын ажиллах хүч дэлхий нийтээр тархаад буй КОВИД-19 халдварт өвчлөлтэй холбоотой асуудалд анхаарлаа хандуулж, гадаадад байгаа Америк иргэдэд нэн тэргүүний тусламж үзүүлэхээр голчлон ажиллаж байна. Статус шалгах хугацаа хойшлогдож буй нь 2020 оны 10-р сарын 1-ний өдөр эхлэхээр товлогдсон Олон Үндэстний Цагаачлалын Визийн (ногоон картны) ярилцлагыг урьдчилан хянах болон ярилцлага товлох явцад нөлөөлөхгүй. Департаментын зүгээс Олон Үндэстний визийн (ногоон картны) хөтөлбөрийг хууль, дүрмийн хүрээнд хэрэгжүүлж, чухалчлан үзэж байгааг мэдэгдье.